Таргаар турцгаая!
"Тураах хоолны дэглэм” гэж бичээд "Google”-дэхээр олддог, уншихын төдийд л өлсмөөр хэцүүхэн дэг журмуудыг ээ. "Гоо сайхан үргэлж золиос шаарддаг” гэдэг үгийг хором тутамдаа бодсон ч толгой эргэж, ходоод өвдөх таагүй "золиос”-ыг бидний хэн нь ч хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор, одоо байгаадаа сэтгэл хангалуун боловч өмсөхөөр авсан бариу даашинзандаа, бас өөрийгөө бүх талаас нь гайхуулах боломж олддог шинэ жилийн үдэшлэгтээ зориулаад хэдхэн киллограм хасчих арга чарга хайж байгаа бүсгүйчүүддээ зориулаад бид Сүү ХК-тай хамтран энэ эрүүл, боломжийн дэглэмийг боловсрууллаа.
Өглөө, оройд биеийг сэргээж, хэрэгцээтэй шим тэжээлийг өгөх хөнгөн чанарын хүнснүүдийг, харин өдөр нь уураг, витаминыхаа хэрэгцээг хангах гол хоолоо идэх энэ дэглэмийн хамгийн чухал орц бол "амьд тараг”. "Амьд” хэмээн онцолж байгаа тараг нь хуурай бус үнээний сүүгээр бүрсэн цэвэр экологийн бүтээгдэхүүн юм. Тараг нь өег, кальциар баялаг учраас оролцогчдын өлсөх мэдрэмжийг дарж, ходоодонд хэрэгтэй бактериудыг үүсгэснээр хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг болохоор хүнийг илүүдэл жингээсээ салахад тусладаг гэдгийг бид эртнээс мэднэ.
Бүгдээрээ дэглэмтэйгээ танилцъя:
I өдөр
- Өглөө-"Амьд” тараг (Сүү ХК-"Цөцгийтэй тараг”) 300 мл, 1 ш алим
- Өдөр-Тахианы цээж мах 400 гр /давсгүй/, шинэ ногооны салат /амтлагчгүй/, улаан лоолийн шүүс
- Орой-"Амьд” тараг 500 мл, байцааны салат /амтлагчгүй/
II өдөр
- Өглөө- "Амьд” тараг 300 мл, овъёосны хоол /мюсли/ 150 гр
- Өдөр-Адууны чанасан мах 300 гр /давс, амтлагчгүй/, нимбэгний шүүстэй ус 250 мл
- Орой-"Амьд” тараг 500 мл, жимс 300 гр /гадил, усан үзэмнээс бусад/
III өдөр
- Өглөө-"Амьд” тараг 300 мл, зүссэн жимс 250 гр /гадил, усан үзэмнээс бусад/
- Өдөр чанасан өндөг 2ш, шинэ ногооны салат 200 гр
- Орой лимонтой ус, түүхий лууван 2 ш
IV өдөр
- Өглөө-"Амьд” тараг 300 мл, хар шоколад /2 ш жижиг дөрвөлжин/
- Өдөр-Агшаасан гурвалжин будаа 300 гр, түүхий лууван 1 ш, байцааны шүүс 250 мл
- Орой-Алим 3 ш
V өдөр
- Өглөө-"Амьд” тараг 300 мл, хар талх 2 зүсэм
- Өдөр-Үхрийн чанасан мах /өөхгүй, давсгүй, амтлагчгүй/ 200 гр, буцалсан ус
- Орой-Байцааны салат 250 гр, "Амьд” тараг 300 мл
VI өдөр
- Өглөө-"Амьд” тараг 300 мл, алим 1ш
- Өдөр-Чанасан загас 300 гр, томатны шүүс 250 мл
- Орой-Жимсний салат /гадил, усан үзэмнээс бусад/, "Амьд” тараг 500 гр
VII өдөр
-Өглөө-"Амьд” тараг 300 мл, алим 1 ш
- Өдөр-Чанасан төмс 200 гр, тахианы цээж мах 100 гр, буцалсан ус
- Орой-"Амьд” тараг 1 литр /бага, багаар ууна/
Дэглэмийг барьж, эрүүл аргаар турах боломжтой гэдгийг харуулахаар 5 зоригтой бүсгүй бидний 7 хоногийн хугацаатай "Амьд таргаар туръя” сошиал медиа реалити шоунд өнөөдрөөс оролцож байгаа. Эхний өдрийнхөө дэглэмийг бариад "Би өнөөдөр лав огт өлссөнгүй” хэмээн цоглог ярьцгаах 5 бүсгүй маань энэ хугацаанд давс, амтлагч, чихэр, гурил, гаазтай ундаа, нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс эрс татгалзаж байгаа шүү. Мөн дэглэмд дурдсанаас өөр, нэмэлт хүнс идэж болохгүй гэдгийг ч бид анхааруулсан. Тэдний "чин хүсэл”-ийг дэмжихээр Сүү ХК дэглэмд хэрэглэгдэх "Цөцгийтэй тараг”-ийн нөөцийг өгсөн билээ. Харин тэд хариуд нь бүсгүйчүүд бидэнд дэглэмдээ хэчнээн үнэнч, тууштай, тэвчээртэй байгаагаа харуулж, өглөө, өдөр, орой болгон идэж байгаа хоолныхоо зургийг Facebook-т үүсгэсэн эвент дээр нийтлэн, турах явцынхаа талаар тогтмол мэдээлэл хүргэж байгаа юм. Чи ч бас тэдэнтэй нэгдэж, амьд таргаар турмаар байна уу? Тэгвэл дээрх дэглэмийг мөрдөж, бүсгүйчүүдтэй зэрэгцэн пост бичээрэй. Чамаас нэг хоногийн өмнө эхэлсэн оролцогчдоос туршлага судлаж, үр дүнгээ хуваалцангаа барих үед дэглэм илүү үр дүн өгөхийг чи анзаарах болно.
Чамд амжилт хүсье!
Сэтгэгдэл байхгүй байна.