Харшил хүндрэхэд нөлөөлдөг зүйлс
Гуравдугаар сар аль хэдий нь сүүлдээ орж, тун удахгүй дөрөвдүгээр сар эхлэх гэж байна. Шороо тоос, ургамлаас болоод нус нулимстайгаа холилдон байж суух газраа олж ядах харшлын улирал хаяанд иржээ. Тиймээс бүх харшилтай хүмүүстэй зориулаад доорхи зөвлөгөөг оруулж байна.
Харшил
гэдэг үг монголчуудын хувьд хадны мангаа гэдэг шиг л сонсогдох болсон.
Ургамал, эм тариа тэр ч бүү хэл хүйтний харшилд "дарлуулсан” иргэдийн
тоо сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг олширч буй гээд хэлчихэд
болно. Хэрвээ та харшилд "дээрэлхүүлмээргүй” байгаа бол анхаарлаа наашаа
хандуулна уу.
СТРЕСС
Харшил
хүндрэхэд стресс нилээд үүрэг гүйцэтгэдэг. Стрессдэх, нойр муу байх
аваас биеийн дархлаа муудаж харшил хүндэрнэ. Харин стрессээс гарах арга
бол сайн унтах.
ОРОЙН ХООЛОН ДЭЭР ВИНО ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭХ
Архины
төрлийн зүйлс нь харшлын шинж тэмдгийг гурван хувиар нэмэгдүүлдэг
байна. Жишээ нь харшлын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж
тэмдгүүд ихэсдэг юм.
ХОЦОРЧ ЭМ УУХ
Харшил
эхлэхээс өмнө эм уувал эмний үйлчилгээ илүү сайн байдаг. Харшлын улирал
эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй.
ОРОН ДЭЭРХ ТООС ШОРОО
Орон
дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь ор
дэвсгэрийн даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо
орсон хойно хамар битүүрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа
гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл
угаалгын машиныхаа градусыг нэмэх хэрэгтэй гэсэн үг.
УРГАМАЛ
Харшлын
75 хувь нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан.
Харшлаа хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийнхээ ургамлыг аль болох гадаа
байлгавал сайн.
ХАРШЛЫН ЭМЭЭ ОРОЙ УУХАА МАРТАХ
Харшлын
эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух
явдал. Шөнийн цагт эм бүхий л биеэр тархан маргааш өдөр таны хамар
битүүрч, нус гоожихоос сэргийлнэ.
УСАН БАССЕЙНД ОРОХ
Харшлыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.
ТАМХИНЫ УТАА
Тамхины
утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс
ярьдаг. Тэр дундаа харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг тул
утаанаас болж харшил хүндрэх нь бий.
УСАНД ОРОХГҮЙ БАЙХ
Нэгэнт
гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос
гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бүрдээ усанд орж хэвшээрэй.