Урт хөлтэй харагдах аргууд

0

1. Биеийн өнгөтэй туфль- Хар өнгө тийм ч сайн сонголт биш. Яг үнэндээ хар өнгийн туфль хөлийг чинь жижигхэн, богино харагдуулдаг. Харин арьстайгаа ижилхэн өнгөтэй туфль өмсөх нь чиний хөлийг байгаагаас нь урт харагдуулах бөгөөд дээр нь ямар ч хувцас өмссөн сайхан зохицно. Мөн шовх хоншоортой туфль хөлний чинь уртыг нэмж харагдуулна. Платформ улнаас татгалз.

2. Дээр суудалтай шорт- Аль болох л богиныг өмсвөл чиний хөл урт харагдана. Гэхдээ гудамжаар дотуур өмдтэйгээ явж байна уу гэлтэй богинохон шорттой охидыг хараад чиний яаж царайлдагийг мэдэх учир дээр суудалтай шорт өмсөхийг санал болгож байна. Юбка ч мөн ялгаагүй. Бүсэлхийг чинь хамаагүй дээр байгаа мэт харагдуулна.

3. Загасан хормойтой даашинз, юбка- Урдуураа богино мөртлөө ар талдаа бүтэн хормойтой юбка, даашинз чиний хөлийг урт харагдуулна. Урдаа зайтай тренд юбка ч гэсэн хөлийг чинь урт харагдуулна.

4. Тарпицан жийнс- Ихэнх жийнс хүний хөлийг богинохон харагдуулдаг. Ялангуяа тохироогүй гуталтай, өнгө нь тод бол бүр ч гамшиг. Харин тарпицан жийнс хөлийг чинь байгаа хэмжээнээс нь урт харагдуулдаг. Ер нь хүмүүс хөлийг чинь бараг л хайхрахгүй гэсэн үг л дээ. Өсгийтэй гуталны чинь хоншоор хэсгээс бусдыг нь халхлах урт өмд байвал сайн.

5. Өвдөг- Өвдгөөр татдаг даашинз, цув, юбканууд бүгдээрээ чамайг урт хөлтэй харагдуулдаг. Хэзээ ч шагай, өвдөг хоёрын яг хооронд нь таарах хэмжээтэй хувцас бүү сонгоорой.

6. Өнгөний тоглолт- Хар даавуун өмдийг гэгээлэг, тод өнгөтэй цамцтай хослуулж өмсвөл хөл урт харагдана.

7. Нүцгэн сандаал- Хөлнийхөө арьсыг их гаргах тусам чи урт хөлтэй харагдана. Хичнээн загварлаг байсан ч битүү сандаалны оронд нарийхан оосор бүчтэй сандаал сонгоорой.

8. Гялалзуулагч тос- Биеийн саатай тос, гялалзуулагч шингэнийг ч хөлөө урт харагдуулахад ашиглаж болно. Тосоо гадна шагайнаасаа ташаа хүртлээ урт зурж түрхээрэй. Тосны хүрээ харагдуулахгүйн тулд сайн шингээж, үрж бүдэгрүүлэх нь чухал.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.