С.Үнэнгийн нэр хүндийг унагаахыг санаархсан үйлдэл
Сонгуулийн шуугиан эд өрнөж байна. Нэг нэгэн рүү янз бүрийн аргаа "довтолж” байна. Үүний нэг үйлдэл энэхүү мэдэлдэлтэй холбоотой асуудал юм. Дараах мэдэлдэлд " 99063105, 88126874 гэх мэт арав гаруй дугаараас "С.Үнэнгийн сонгуулийн штабаас ярьж байна. Та гэрийн хаягаа өгнө үү” гэсэн утгаар сонгогчид руу залгаж зарим иргэдийн гэрийн хаягаар очиж, хаалгыг нь маш хүчтэй цохин, "С.Үнэнг дэмжээчээ” гэх зэргээр хашгирч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан явдал гарсан байна. Энэ талаар иргэд сонгогчид маань манай штабд утсаар болон ухуулгын байраар ирж мээдээлэл өгч байгаа юм. Дээрх үйлдэлээр нэр дэвшигч С.Үнэнгийн нэр хүндийг зориудаар унагаахыг санаархсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд бид энэ утсаар болон энэ мэт агуулгатайгаар ямарч иргэд сонгогчид руу яриагүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагад гомдол гарган өгч шалгуулж байгаа болно. Иймд бусад нэр дэвшигчдийн сонгуулийн штаб, нэр дэвшигчдэдээ хандан ШУДАРГА өрсөлдөхийг уриалж байна. НИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт нэр дэвшигч С.Үнэнгийн сонгуулийн штаб” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.