Маргааш автозамын боомтууд амарна
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн маргааш буюу 06 дугаар сарын 29-ний өдөр Монголын талын хилийн боомтууд амарч, 06 дугаар сарын 30-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас мэдээллээ.
Тодруулбал, маргааш олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.