Дуэйн Уэйд яахад ч бэлэн
Дуэйн Уэйд өөрийн тоглодог "Майами Хит” багийн удирдлагатай гэрээгээ сунгах талаар урьдчилсан яриа хэлэлцээр явуулаад ямар нэгэн нааштай үр дүнд хүрээгүй гэнэ. Тийм учраас чөлөөт агент болж буй хамгаалагч залуу өөрийг нь сонирхож буй багуудаас ирэх саналуудыг авч хэлэлцэхэд бэлэн байгаа аж.
Уэйд "Хит” багт мэргэжлийн тамирчны бүх замналаа өнгөрүүлсэн билээ. Өнгөрсөн жил ч гэсэн талууд зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд эцэс сүүлд нь 20 сая долларын үнэ бүхий нэг жилийн хугацаатай гэрээг байгуулж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.