Саудын Аравийн ариун газарт халдлага боллоо
Нэгэн амиа золиослогч Саудын Арави улсын Медина хотын лалын шашны ариун газруудын нэг болох сүмийн гадна бөмбөг дэлбэлж, аюулаас хамгаалах хүчний дөрвөн албан хаагчийн амийг хөнөөж, таван хүнийг шархдууллаа гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.
Амиа золиослогч этгээд сүмийн гадаа бөмбөгөө дэлбэлсэн гэж мэдэгдэлд дурдав.
Тус сүмд зөнч Мухаммед болон Медина нарын бунхан байрладаг бөгөөд Мекка хотын дараа орох лалын хоёр дахь ариун газар юм.
Уг дэлбэрэлтээс гадна Саудын Аравийн хотуудад хоёр өөр дэлбэрэлт болсон байна.
Медина хотын ариун газарт болсон энэ халдлага нь дэлхий даяарх лалын шашинтнуудыг айдаст автуулж байна гэж "ВВС” агентлагийн Ойрхи Дорнодыг хариуцсан редактор Алан Жонстон мэдээлжээ. Мөн тэрбээр, уг халдлагыг "Лалын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна гэв.