Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа хүлээлгэн өгнө
Хотыг дөрвөн жил захирсан Э.Бат-Үүл өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөх гэж байна.
Тодруулбал, 11.30 цагт Хангарьд ордонд албан ажил, тамга тэмдгээ албан ширээ сандлаа хүлээлгэж өгөх ажээ. Харин Нийслэлийн Засаг даргаар МАН-ынхан өчигдөр Су.Батболдыг томилсон байгаа билээ.
Ийнхүү дөрвөн жил Э.Бат-Үүлийн хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэн хийх үүрэг даалгавартай, түүнчлэн төрийн их баяр наадам, АСЕМ гээд шинэ дарга Су.Батболдод амрах зав амсхийх чөлөө байхгүй тул өнөөдрөөс эхлэн ажилдаа ханцуй шамлан орсон байгаа талаар мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.