Миранда Керр: Мэргэжилдээ үнэнч хүн амжилтад хүрдэг

0

Австралийн супермодель Миранда Керр Австралийн "ELLE” сэтгүүлийг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

Миранда Керр: Мэргэжилдээ үнэнч хүн амжилтад хүрдэг

 

 

 

-Хүмүүс танд их сайн. Та аль ч улсад ирэхэд олон мянган хүн угтан авдаг?

 

-Тиймээ, хүмүүсийн эелдэг зан намайг баярлуулдаг. Би олон улсад очсон. Шинэ улсад очих  бүрт хүмүүс намайг эелдэгээр хүлээн авдаг. Хэзээ ч харж байгаагүй хүмүүс над руу хараад "Миранда, Миранда” хэмээн орилоход их сайхан байдаг.

 

-Та дуучин, жүжигчин биш мөртлөө их олон фэнтэй тийм  ээ?

 

-Заримдаа өөрийгөө олон уран бүтээл гаргасан дуучин мэтээр боддог. Дуучин, жүжигчдийн фэнүүд их байдаг. Зөвхөн тэдний дуулсан дуу, тоглосон киног нь үзэхийн тулд олон мянган хүн нэг дор цуглардаг.

 

-Ихэнх охид загварын тайзнаа гарахыг хүсдэг. Харин хөвгүүд иймэрхүү зүйл боддог эсэхийг мэдэхэд бэрх. Мөн загварын шоуг үзэхээр цөөн тооны хүмүүс ирдэг. Ер нь загварын ертөнц энгийн иргэдээс их хол гэмээр байдаг?

 

-Тийм. Ихэнх дизайнерууд шоугаа тун нууцалдаг. Загварын шоу болоод 7-10 өдрийн дараагаас л телевизээр цацагддаг.

 

-Их олон загвар өмсөгчид алхдаг. Тэднээс ялгарахын тулд та нууц арга хэрэглэдэг вэ?

 

-Нууц арга гэх зүйл байхгүй. Зүгээр л мэргэжилдээ үнэнч байхыг хүсдэг. Үнэнч хүн үргэлж амжилтад хүрдэг. Чи өөрийгөө үнэлүүлэхийг хүсч буй бол үнэнч байх хэрэгтэй. Энэ бол миний зөвлөгөө.

 

-Таны гоо үзэсгэлэн олон фэнтэй болоход тусалсан уу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ багагүй хувийн эзлэх байх.

 

-Анх удаагаа Бразилийн сэтгүүлийг чимж буйгаа хэлсэн. Сэтгэл их хөдөлжт байна уу?

 

-Тиймээ, анх удаа Бразилийн сэтгүүлийг чимж байна. Бразилчуудад би таалагдахгүй байх вий дээ хэмээн эмээж сууна.

 

-Та таалагдах байх?

 

-Баярлалаа.

 

 

-Бразилд хүү Фулины хамтаар ирсэн гэж сонссон?

 

-Тиймээ. Бидний төлөвлөгөө бол удахгүй болох "Рио”-гийн олимп. Би хүүтэйгээ олимпийн нээлт үзэхээр төлөвлөж байгаа. Хэрвээ гэнэтийн ажил гарч ирэхгүй бол энэ төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Би олон Бразилийн загвар өмсөгчтэй хамтран ажиллаж байсан. Тэд үргэлж эх орондоо ирээрэй хэмээн хэлдэг байсан ч өнөөдөр л Бразил улсад ирлээ.

 

-Хэвлэлээр Бразил улсад дэгдсэн зика вирусын талаар их гарах болсон. Энэ талаар?

 

-Би цаг үеийн мэдээллийг байнга авдаг.

 

-Та ганц бие ээж болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Гэрлэх талаар бодож байгаа юу?

 

-Хүү минь дэргэд байна. Тиймээс би ганцаардахгүй байгаа. Хэрвээ хүүгүй байсан бол би тэр их уй гашууг даван туулж чадахгүй байлаа.

 

-Эван Спигал та хоёрын харилцаа сайн биздээ?

 

-Маш сайн.

 

 

-Дахин сүйт бүсгүй болох талаар?

 

-Цаг хугацаа л харуулах байх.

 

-Таны экс нөхөртэй холбоотой мэдээлэл байнга гардаг. Энэ бүх мэдээлэл таныг бухимдуулдаг уу?

 

-Үгүй ээ. Орланда сайхан амьдрах эрхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.