Миранда Керр “ELLE” сэтгүүлийг чимэв
Австралийн супермодель Бразилийн "ELLE” сэтгүүлийг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр анх удаагаа Бразилийн сэтгүүлийг чимж буйгаа ярилцлагынхаа эхэнд хэлжээ.
Миранда "Би их сандарч байна. Бразилчуудад таалагдах эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд надад олон бразил иргэдээс захиа ирсэн. Мөн миний твиттер, инстаграм зэргийг олон хүн дагадаг” гэж ярьжээ.
Тэрбээр хүү Фулины хамтаар ирэх наймдугаар сард Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдах зуны олимпийн нээлтийг үзнэ хэмээн хэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.