УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян бараалхалаа

0

 Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.14/ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян тантай Улаанбаатар хотноо уулзаж байгаад баяртай. Өмнө нь тантай Төрийн Зөвлөлийн Шадар сайдаар ажиллаж байх үед Зүүн Хойд Азийн экспо арга хэмжээнд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан хэмээн дурдав.

 

УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян бараалхалаа

 

 

Мөн тэрээр, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны энэ удаагийн айлчлал, Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцож буй явдал манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт амжилттай болсонд баяртай байна. Улсын Их Хурлын зүгээс энэхүү уулзалт хэлэлцээрийг ажил хэрэг болгоход бүхий л талаараа дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

 

Өнгөрөгч 6 дугаар сарын сүүлээр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж, Монгол Ардын нам олонхийн суудал авч, Засгийн газраа байгуулахаар болсон. Монгол Улс нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү уламжлалт бодлогоо үргэлжлүүлж, Улсын Их Хурлын зүгээс дотоодын эрх зүйгээ баталгаажуулах, гадаад бодлогын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад анхаарч ажиллах болно гэв.

 

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой дахин уулзаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарын халуун мэндчилгээг уламжлав.

 

Тэрээр, Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн яриа хэлэлцээрийг үр дүнтэй болгоход парламентын зүгээс анхаарна гэдэгт итгэж байна. Хоёр талын улс төрийн харилцааг хөгжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх талаар ярилцсаны зэрэгцээ хоёр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр түлхүү ярилцлаа. Үүнд, нэгдүгээрт, Мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Манай улсад үхэр, хонины махны хэрэглээ өндөр байдаг. Монгол Улсаас түүхий эд, мах импортлох сонирхолтой байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийн асуудал байдаг учраас Монгол Улсад үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулвал уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр Монгол Улс ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно. Үйлдвэр байгуулахад техник, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хоёрдугаарт, барилгын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, гэр хорооллыг барилгажуулах асуудалд бүхий л талын дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ хоёр салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Улсын Их Хулын дарга М.Энхболд мал аж ахуй, барилгын салбарын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад БНХАУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллах сонирхолтой буйгаа тэмдэглэв. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцааны гол тулгуур. 2020 онд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй. Иймд Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, далайд гарахад хөнгөлөлт үзүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулат, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex