Адель дахин завсарлага авна
Их Британийн поп дуучин Адель саяхан АНУ-ын Миннесота мужид тоглолт хийх үеэрээ тайзан дээрээс үзэгчдэд хандан түүний энэ аялан тоглолт ээлжит завсарлагынх нь өмнөх сүүлчийн концертууд гэдгийг мэдэгдсэн байна. "Миний хүүхэд удахгүй сургуульд орно.
Тийм учраас л би сүүлийн үед маш шахуу хуваарийн дагуу ажиллаж байна даа. Хүүхдээ сургуульд орохоос өмнө аль болох олон тоглолт хийхийг хичээх болно. Дараа нь би завсарлага авна даа. Хэр удаан хугацаатай урлагаас хөндийрнө гэдгээ мэдэхгүй байна” гэж тэрбээр ярьжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/69455.shtml#sthash.fz2M4DBj.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.