Монголчуудыг чихрийн лангуугаа цөөлөхийг Германы шүдний эмч нар зөвлөв
Хотынхныг бодвол хөдөөнийхөн цагаан идээ сүү тараг тогтмол хэрэглэж, чихрээс хол эрүүл шүдтэй байдаг гэсэн ойлголт байдаг.
Гэтэл хөдөө хот ялгаагүй шүдний өвчлөл газар авчээ. Баянхонгор аймагт Германы мэргэжлийн 48 шүдний эмч ирж аймгийн нийт иргэдийг үзлэгт хамруулахад нийт иргэдийн 60-70 хувь нь шүдний өвчлөлтэй болжээ.
Эмч нар нийт 8000 гаруй иргэнд давхардсан тоогоор 24 мянга гаруй эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ.
Ялангуяа шүдний өвчлөл залуужиж бага насны хүүхдүүд дотор эрүүл шүдтэй хүүхэд өдрийг од шиг байгаа нь Герман эмч нарыг гайхшруулжээ. Үүний гол шалтгаан нь чихрийн хэрэглээнээс гэдгийг тэд дурдаж дараахь зөвлөмжийг өгчээ.
Герман улсад 10 худалдааны лангуу тутмын нэг нь чихрийнх байдаг. Зарим тохиолдолд үүнээс ч бага байдаг байна. Гэтэл манай улсад эсрэгээрээ 7-8 лангуу чихэр худалдаалдаг аж.
Иймд төр засгаас бодлогын төвшинд чихрийн лангууны тоог багасгах тал дээр анхаарах шаардлагатайг Герман эмч нар зөвлөж байна.
Ганц Баянхонгор аймагт гэлтгүй цаашлаад бүх сумдад шүдний эмчийн орон тоо болон шүдний эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангаж өгөх нь эрүүл мэндийн салбарт цаг алдалгүй хийх ёстой ажил болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.