Гадаад паспорт яаралтай гаргадаг үйлчилгээг түр зогсоожээ
Гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах зэрэг үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ.
Учир нь жил бүрийн 6-9 дүгээр саруудад гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг.
Иймээс ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор "яаралтай үйлчилгээ”-г түр хугацаанд зогсоосон бөгөөд гадаад паспортыг ажлын тав хоног багтаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.