7 хоногт 10 кг хасах супер дэглэм

0

1. Дэглэмийн 1 дэх өдөр: Зөвхөн шингэн юм ууна. Ус, цай, шингэн зутан шөл, хоолны дан шөл гэх мэт хүссэн бүхнээ ууж болно. Гэхдээ газтай болон чихэрлэг, өтгөн уух зүйлсээс татгалзаарай. Ингэснээр таны бие цэвэршиж дэглэмийн үр дүнг бүр гайхалтай болгоно. Хэрвээ бүр өлсөөд болохгүй байвал жижигхэн хатуу ааруул аваад амандаа хийчих.

2. Дэглэмийн 2 дох өдөр: Амин дэмийн өдөр. Зөвхөн хүнсний ногоо хэрэглэнэ. Та энэ өдөр бүх төрлийн хүнсний ногоог хүссэнээрээ хэрэглэж болно. Гэхдээ салат хийгээд идвэл илүү дээр юм байна лээ. Гэхдээ майонез, давс, сахар, төмс гэх мэтээс татгалзаарай. Байцаа, лууван, улаан манжин, огурцы /даршлаагүй цэвэр ногоон огурцы/, помидор гэх мэт өөх хайлуулдаг хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй. Ямар ч ногоог шарж хуурч хэрэглэж болохгүйшүү. Зөвхөн чанах юмуу жигнэж хэрэглээрэй.

3. Дэглэмийн 3 дах өдөр: Шингэний өдөр. Эхний өдөртэй адил зөвхөн шингэн юм ууна.

4. Дэглэмийн 4 дэх өдөр: Витамины өдөр. Энэ өдөр зөвхөн жимс иднэ. Гэхдээ гадил жимснээс аль болох татгалзаарай. Мөн хатаасан жимс яасан ч идэж болохгүй. Энэ нь эсрэгээрээ таныг бүр илүү таргалуулна. Алим, усан үзэм, жүржийн төрлийн өөх хайлуулдаг жимснүүдийг түлхүү хэрэглээрэй.

5. Дэглэмийн 5 дах өдөр: Уургийн өдөр. Та өнгөрсөн 4 хоногт үнэхээр их өлссөн биздээ. Тэгвэл өнөөдөр мах хэрэглэцгээе. Энэ өдөр өндөг, загас болон тахианы махыг хүссэнээрээ хэрэглэж болно. Гэхдээ 2-оос илүү өндөг идээд хэрэггүй. Эсрэгээрээ уургийн илүүдэлд орж улам таргалж мэднэ. Тахианы махнаас бол сайн идэж болно. Гэхдээ зөвхөн чанах юмуу жигнэж л идээрэй. Шарж яасан ч болохгүй. Мөн тослоггүй тараг ууж болно.

6. Дэглэмийн 6 дах өдөр: Шингэний өдөр. Мөн л урьдын адил зөвхөн шингэн юм ууна.

7. Дэглэмийн сүүлийн өдөр: Дэглэмээс гарах өдөр. Энэ өдөр дэглэмээс гарч байна гээд хэт их идэж болохгүй. Өглөөний цайнд 1 ширхэг чанасан өндөг. Өдрийн цай болтол зөвхөн жимс идээрэй. Гэхдээ хатаасан жимс бишшүү. Үдийн цайнд гурвалжин будаатай өөх тосгүй шингэн шөл. Оройн зоог болтол завсарлагаанд нь жимс. Оройн зоогонд салат. Оливын эсвэл наранцэцгийн тосоор амтална.

Мөн цаашдаа ч их идээд хэрэггүй. Их идвэл та буцаад таргалах болно. Мөн дэглэм дуусах үед таны хэт их идэх зуршил тань алга болсон байгааг та мэдрэх болно. Гайхалтай биш гэж үү?
Дэглэмийг удаан хугацаагаар завсарлахгүйгээр барьж болохгүй. Таны биед муугаар нөлөөлнө. Хэрвээ нэг удаагийн оролдлогоор хүссэн жиндээ хүрч чадаагүй бол доод тал нь 1 сар завсарласны дараа ахин дэглэмээ эхлүүлж болно.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex