Дөрвөн дүүгээ дагуулан гүйх 20 жилийн хөдөлмөр Б.Сэр-Одынх байх болтугай
Бат-Очирын Сэр-Од 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Өндөр 170 см, жин 60 кг. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. "Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн.
Одоо Дархан хотын уугуул, гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан. Нэг хүүтэй. Хөгжим сонсох хоббитой. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон. 2011 онд Хофү (Япон) марафонд түрүүлж, Лондоны марафонд 9-р байр эзэлжээ. Одоо тэрбээр Монгол улсынхаа нэрийн өмнөөс 4 дүүгээ дагуулан Олимпод гүйх гэж байна.
Манай улс анх удаа 5 марафонч гүйгчээ Рио руу илгээх гэж байна. Кени Этиоп Японы гүйгч нарыг тоосоороо булаад Анхны медалиа аваарай
Хөнгөн атлетик /марафон/
Б.Сэр-Од,
Д.Гантулга,
Л.Отгонбаяр,
Б.Мөнхзаяа,
Ц.Бямбажав