Н.Цэвэгням Налайх хотын "Хүндэт иргэн" боллоо
Японы Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөж манай бөхчүүд эх орондоо ирээд байгаа билээ. Тэгвэл Монголын бөхчүүдийн анхны "Алтан хараацай" гавьяат тамирчин Нямжавын Цэвэгням эх орондоо ирсэн байна. Зодог тайлсанаасаа хойш сүмогийн холбоонд багшийн үүрэг гүйцэтгэж буй түүнийг Налайх хот анхны "Хүндэт иргэн"-ээ болгосон бөгөөд түүний төгссөн Налайх хотын нэгдүгээр сургуулийг түүний нэрэмжит болгожээ.
Ч.Амар
Сэтгэгдэл байхгүй байна.