10 секунд үнсэлцэхэд дархлалын системд 80 сая бактери үүсдэг Онцлох мэдээ 2016/08/01 0 10 секунд үнсэлцэхэд 80 сая бактерийг дамжуулдаг гэдгийг Нидерландын эрдэмтэд нотолжээ. Эдгээр бактери нь хүний дархлалын тогтолцоог дэмжиж, өвчлөлтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хүн олон зуун триллион бичил организмыг зөөвөрлөж явдаг. Тэдгээр нь хоол боловсруулах, шим тэжээлийг синтезлэж, өвчлөлөөс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Жишээлбэл, аман доторх бактери 700 гаруй төрөл зүйл байдаг гэнэ. Амстердамын "бичил биетийн хүрээлэн"-д бичил биетүүдийг ургуулан, тусгай орчинд хадгалжээ. Нидерландын эрдэмтэд дээрх судалгааны дүнг гаргахдаа 17-45 насны 21 хосыг харьцуулсны дотор ижил хүйстнүүд ч байсан гэнэ. Туршилтын явцад оролцогчдоос Lactobacillus and Bifidobacteria зэрэг бактериуд илэрсэн байна. Д.Анх 0
Сэтгэгдэл байхгүй байна.