С.Эрдэнийг намын дарга болгож ШОРОНД орсон хойно нь намаараа эргэх үү
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/ өнгөрсөн долдугаар сард хуралдаж, Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлоод байсан хэдий ч АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болжээ.
ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Ардчилсан намын даргад одоогоор Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Болд нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн ҮЗХ-ны хуралдааны үеэр Б.Батбаяр буюу Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудаж "та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" хэмээсэн байдаг.
Ямартай ч АН товлосон хугацаанаас өмнө хийх болсон ҮЗХ-ны хуралдаанаараа С.Эрдэнийг намын даргаа болгож Баабарын хэлдгээр шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх үгүй нь шийдэгдэх бололтой.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.