С.Наран: Хувь тавилан намайг хөтөлж дуучин болгосон

4
 Монголын поп дива нарын нэг, МУСТА С.Наранг "Уран бүтээлч" буландаа урьж ярилцлаа.
Хүчирхэг дуу хоолой, ягаан үс, хар нүдний шилийг имиж болгосон Хөвсгөл нутгийн дуучинтай энэ удаад уран бүтээл, хүүхэд нас, нутаг усны талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм. 
 
-Хөвсгөлийн С.Наранг монголчууд төдийгүй дэлхий танина. Хүчирхэг дуу хоолойтой дуучин бүсгүй маань багадаа ямар хүүхэд байсан нь уншигчдад сонирхолтой байх болов уу. Хэр дэггүй охин байв? 
 
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд аравдугаар анги хүртлээ суралцаж төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд Кино драмын ангид 1991 онд элсэн суралцаж байлаа. Хүүхэд байхдаа ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Олон нийтийн ажилд идэвхтэй, дуулж хуурддаг, анги хамт олноо, найз нөхдөө олон нийтийн ажилд их уриалдаг хүүхэд байсан. Хүүхэд нас мэдээж гэгээлэг, цагаахан. Би социалист нийгэмд өсч төрж, хүмүүжсэн гэдгээрээ бахархдаг. Хүний зан чанар эвдрээгүй, аюулгүй, муухай юм тэр болгон хүнээс гараад байдаггүй тийм цаг үед өсч хүмүүжсэндээ баярладаг. Тэр үед хүүхэд байсан хүмүүсийн хүмүүжил их өөр байдаг шүү. 
 
-Дуучин болох таны багын мөрөөдөл үү. Яагаад жүжигчин мэргэжил эзэмшсэн юм бэ? 
 
-"Шар" Пагма гээд дуулдаг охин байсан юм. Нэг өдөр би Орос хэлдээ бэлтгэх гээд багшийнх руугаа явж байтал Драмын театрын үүднээс "шар" Пагма намайг далладаг юм байна. Очсон чинь энд Кино драмын ангийн шалгалт авч байна, хоёулаа хамт өгөх үү гэлээ. Тэгээд л сонирхоод шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Эхний өдөр нь шүү, бүр. Хүний хувь тавилан өөрийн эрхгүй л хөтөлдөг юм билээ. Би дуучин болно гэж боддоггүй байсан. Гэхдээ багаасаа л дуулж байлаа. Миний амьдралын замнал энэ л байж. Ямар замаар явах ёстойг багаас минь л надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Зөв замаар явж байгаа гэж боддог юм. 
 
-Аав, ээжийнхээ тухай яриач? 
 
-Манай аав Хөвсгөлийн модны үйлдвэрийн дарга хийж байсан. Ой хамгаалах, модны үйлдвэрийн ажилчдыг удирдах ажлыг олон жил хийсэн дээ. Шинэ бүтээл, оновчтой санал олон гаргаж байсан. Хөдөлмөрийн баатрууд олон төрж байлаа. Аавыгаа дагаж хөдөө нутгаар тосгоны модны цехээр хамт явдаг байлаа. Их сайхан дурсамж үлдэж. Ажилчид, үйлдвэр надад их аугаа санагддаг, түүнийг удирдаж байгаа ааваараа их бахархдаг байлаа. Манай ээж тогооч байсан.
 
Сайхан сэтгэлтэй үр хүүхдийнхээ талаар мятрашгүй тэмцэгч, дайчин, ухаантай эмэгтэй байсан юм. Хэр барагтай бол биднийг загнаад байхгүй ч нэг загнахдаа ширүүн бууна шүү. /инээв/ Биднийг маш цэвэрч байлгаж сургасан. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй айлын гуравдахь хүүхэд. Доороо нэг дүүтэй. Хөвсгөлд одоо аавын маань ах дүү, миний төрсөн ах амьдарч байна. Би нутаг усныхандаа хайртай. Тэнд амьдарч буй бүх хүнийг хайрладаг. Хөвсгөл гэдэг нэрээр овоглож яваа хэн бүхэн сайн нэртэй, сайхан амьдраасай гэж хүсдэг. Хөвсгөлийн мангар гэж хэлүүлэх дургүй. Хөвсгөлийнхөн ухаантай юм гэж хэлүүлэх дуртай. Бид заавал нэг зүйлээрээ илүү байх ёстой шүү. Нэг зүйлийн төлөө тууштай явж, нутгийн энергиэ сайнаар ашиглах хэрэгтэй. 

 
-Хөвсгөл нутгийн ард түмэн олон зүйлээрээ бахархах дуртай. Таны хувьд нутгийнхаа юугаар нь илүү бахархаж ярих юм? 
 
-Монголд байгаа хамгийн сайхан нуур Хөвсгөлд байна. Уул усанд ойрхон өссөн учраас би модтой уул харахгүйгээр байж чаддаггүй. Энд тэнд очихдоо мод, устай газраар явж байж л байгальд гарсан мэдрэмж төрдөг. Өндөр ууланд гарч сэтгэлээ тайтгаруулдаг байсан маань их үгүйлэгддэг юм. Тийм ч учраас ууланд гарч хашгирах их дуртай. Уулнаас энерги авч, ертөнцийг мэдрэх сайхан шүү. 
 
-Хөвсгөлөөс төрсөн дуучид хүчтэй хоолойтой, уран бүтээл нь ч хүчирхэг онгодтой байдаг гэх юм билээ? 
 
-Үнэн шүү. Аугаа их орон зайтай нутаг шүү дээ. Гайхамшигтай. Дархадын цэнхэр хотгорыг чи мэдэх л байлгүй. Үгээр хэлэмгүй гайхалтай онгон байгальтай. Тийм байгальд өссөн хүмүүс чинь урлаг, уран зохиолд онгодтой орохоос яах билээ. Байгалиа түшиж амьдрана гэдэг сайхан мэдрэмж. 
 
-Таныг Ө.Уянга гавьяаттай хамтран дуулсан "Нутгаа дуулахуй" уран бүтээлийнхээ аялгууг өөрөө бичсэн гэдэг юм билээ. Ямар сэрэл мэдрэмж, сэдлээр бүтсэн дуу вэ? 
 
-Хөгжмийн найруулгад н.Гантөр их тусалж, хийж өгсөн. Ш.Гүрбазар ахад захиалга өгч үгийг нь бичүүлж байсан. Ө.Уянгатай дуулна гэж бодсон байсан учраас хамт дуулсан. Үнэхээр сайхан уран бүтээл болсон. Омогшмоор. Далайн эрэгт хясаан дээр гарч дуулж байлаа. 
 
-Уран бүтээлийн олз омог хэр арвин байна. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу? 
 
-Бид чинь өдөр болгон л элдвийн үйл ажиллагаанд уригдана шүү дээ. Ертөнцийн баяр ёслол дуусахгүй юм. Төрсөн өдөр, хурим, тоглолт, хүлээн авалт гээд л үргэлжилнэ. Нэг мэдэхэд л олон жил дуулчихаж. Маш олон цомог гаргасан. Залуудаа их ажилласан учраас үр шимийг нь хүртээд л амьдарч байна. Намраас шинэ цомгийнхоо ажилд орно. 
 
-Олон улс руу чиглэсэн ажил төлөвлөж байна уу. Сүүлийн үед шоунд шүүгч хийгээд яваа харагдах юм? 
 
-Таван хэлээр цомгоо гаргачихлаа. Гадны хөгжмийн зохиолч болон продессоруудтай хамтарч ажиллах бодол бий. Одоо ямар сонирхолтой уран бүтээл хийх вэ гэдэгт илүү анхаардаг болсон. Тэмцээн уралдаан шүүнэ гэдэг маш хэцүү. Үзэгчид маш их мэдлэгтэй болчихсон. Бас хүмүүжсэн.
 
Дуу дуулах гэдэг чинь ийм зүйл байдаг, ялгаа нь энэ гэдгийг мэдэрдэг учраас дуучдын чанар ч сайжирдаг. Үзэгчийн мэдрэмж өөрөө урлагийн үнэ цэнийг тодорхойлж явдаг. Тиймээс тэмцээнд уралдаанд шүүгч хийгээд сууж байхдаа үзэгчдээ ч хүмүүжүүлж, мөн урлагаа ч үнэ цэнэтэй болгоход хувь нэмрээ оруулж байна гэж бодож байгаа. 
 
-Өнөөгийн залуус хэтэрхий бэлэнчилдэг гээд л шүүмжлэх нь их бий. Тэгвэл залуу үеэ яагаад нэг удаа магтаж болохгүй гэж. Та залуусдаа нэг сайхан урмын үг хэлээч?
 
-Магтууштай тал маш их. Технологийн эрин үед бид амьдарч байна. Нээлттэй байх, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж манай залууст нэмэгдсэн. Бусадтай цагаахнаар өрсөлддөг болж. Зарим нь УИХ-д нэр дэвшч үзлээ. Монголын нэг хэсэг гэдгээ мэдэрдэг, чадвараа бусдаар үнэлүүлэх гэдэг зөв хандлага бий болсон байна, залууст маань.
 
Энэ маш чухал. Өөрийгөө муугаар мэдэрч болохгүй. Энэ амьдралд мэдрэмжтэй амьдрах чухал. Тэр тусмаа залуус. Бидний үеийг бодоход өрсөлдөөн их болсон байна. Юу чаддагаараа өрсөлдөж, тэмцэлдэж, нэр төрийг өндөрт өргөх гэж хичээдэг болжээ. Худлаа яриад энэ нийгэмд багтахаа больсон. Эсвэл арын хаалгаар амьдралд хөл тавиад урагшаа ахихаа больсон байна. Үүнийг залуус маань маш сайн ухаарчихаж. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж буй эцэг, эхээс маш их шалтгаалдаг. Яаж хүмүүжүүлснээс орчин тойрноо хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг сэтгэхүй суудаг. Хотоо хайрлах, нутаг усаа хамгаалах, өмгөөлөх, цэвэрхэн цэмцгэр байлгах сэтгэлтэй байна гэдэг маш чухал.
 
Биднийг хүүхэд байхад хүн бүр бага балчраас эхлэн туйлын арвич хямгач гээд л ягштал цээжлүүлдэг байлаа. Өнөөдрийг хүртэл цээжинд хоногшчихсон, түүнийг баримтлаад л явж байна. Миний үеийнхэн одоо эмээ өвөө болох гэж байна. Хүүхдүүд нь хэдийнэ ажил амьдралд гараад эхэлчихэж. Тэгэхээр миний найзууд, миний үеийнхэн үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадсан гэж итгэж явдаг. Би улс орондоо дуугаараа хувь нэмэр оруулж, залуу үедээ үлгэр дууриал болж явна.
 
 
-Таныг хог хаягдал дахин ашиглах төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Хэр амжилттай урагшилж байна вэ?
 
-Дуулахын хажуугаар дахивар нөөцийг ашиглах, буцааж бүтээгдэхүүн болгох, байгаль орчноо хамгаалах "ДЭКО" төсөл санаачиллаа. Дизайнертай хамтарсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж завгүй л явж байна. Орчин тойрондоо байгаа хог хаягдлыг хаягдал бишээр харж чаддаг, бүтээлчээр ашиглаж бүтээгдэхүүн болгож чаддаг байвал шуналаас холдох зам эхлэлээ тавина. Бид шуналтай биш бүтээлч байх ёстой. Хүн өөрсдөө бүтээхгүй атлаа бүтээснийг хэрэглээд шууд хаячихдаг.
 
Тэгвэл тэр хаягдлыг яагаад эргээд бүтээл болгож болохгүй гэж.  Би залуу үе, залуусыгаа бүтээлч байгаасай гэж хүсдэг. Нутагтаа "ДЭКО" төслөөр олон ажил хийх бодолтой байгаа. Хөрөнгө мөнгө дутагдах гээд бэрхшээл гарч ирдэг л юм. Гэхдээ энэ бол асуудал биш. Аливаа зүйлийг хүндрэлтэй талаас харвал бүтэхгүй. Би бэрхшээлтэй тулгарах бүртээ баярладаг. Яагаад гэвэл, тэндээс маш их туршлага хуримтлуулдаг юм. Хөрөнгө санхүү дутвал өөрөөсөө гаргаад л хийчихнэ. Миний ажлыг ойлгоод ирэхээр хүмүүс дэмжээд л явдаг. Бид эхлээд үлгэрлэх ёстой. Тэр цагт үргэлжлүүлээд хийх хүн зөндөө бий. Монголчууд чинь сэргэлэн ард түмэн. Түүнийг нь сэргээх чухал. 

 
-Та улс төрийн хувьд хэр идэвхтэй хүн бэ. Өнөө жилийн сонгууль урлагийн төлөөллөөс чамгүй орж ирлээ. Асуухгүй өнгөрч боломгүй нь?
 
-Ер нь идэвхтэй шүү. Улс төрийг маш зөв хүмүүс удирдах ёстой. Заримдаа тогтоод харахаар сайнаасаа саар нь их байх юм. Чадваргүй, амьдралыг ойлгохгүй, гараа зөв зүйлд дүрж үзээгүй хүмүүс олон байгаа. Зөвөөр мөнгө олж үзээгүй хүмүүс төрд байгааг хараад харамсдаг л юм. Амнаас гарч байгаа үг нь энэ хүн зөв мөртэй явсан уу гэдгийг харуулчихдаг.
 
Юу мэддэг, ямар хүчээр улс төрд орж ирэв, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж чадах уу гэдгээ амнаас гарч байгаа үгээрээ илэрхийлдэг учраас би үгийг нь сонсоод л хэн бэ гэдгийг нь ойлгодог. Дундаа авч байгаа амьсгаа, үгийн сонголтоосоо эхлээд л танигдчихдаг. Ард түмэн тэнэг биш. Тиймээс худлаа ярьж, хуурч ерөөсөө болохгүй. Шударгаар чинь үнэнч явбал амьдралын замд үргэлж амжилт угтаж байдаг юм шүү дээ. Тиймээс урлагийн маань хөгжлийн төлөө төрд сууж байгаа хүмүүс шударгаар, үнэнээр яваасай л гэж хүсье. 
 
Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

allen 22 key long arm sae metric ball plus hex key set http://www.sw-ruhagoyacu.com/simla_hibernia/yellow-gold-flower-unique-princess-c
ut-engagement-ring-settings-only-shiree-odiz draper 40 piece 3 8 square drive mm af ba socket set draper http://www.sw-ruhagoyacu.com/slayden_imperial/disney-star-wars-films-in-multi-sc
reen-blu-ray authentic classic chanel gold cc pearl necklace long harrods http://www.sw-ruhagoyacu.com/sueur_fobeshill/ratcheting-box-end-wrenches-the-gar
age-journal-board seiko womens excelsior solar swarovski crystals japanese quartz watch http://www.sw-ruhagoyacu.com/troutcreek_westbrook/craftsman-4-pc.-4-in-one-inch-
and-metric-reverse-ratcheting
where to buy big knit sweaters http://www.altacosturacp.com/inyokern_margaret/where-to-buy-big-knit-sweaters

:

http://www.tayfa37.com/location/polo-ralph-lauren-men-s-camo-canvas-backpack-all
-accessories-men-macy-spolo ralph lauren men s camo canvas backpack all accessories men macy s
under armourpel sling backpack ebags http://www.purpleplaymusic.com/nobody/under-armourpel-sling-backpack-ebags

:

http://www.tidarnews.com/drop/femme-v%c3%aatements-et-chaussures-robe-chemise-en
-jean-sans-manches-poches-femme-venca-denim-bleufemme v锚tements et chaussures robe chemise en jean sans manches poches femme venca denim bleu
six bloggers weigh in on the best gifts for backpackers http://www.lulushouseofbooks.com/alive/six-bloggers-weigh-in-on-the-best-gifts-f
or-backpackers