Нүдээрээ инээсэн, адтай чанга дуутай энэ охиныг Пүрэвдоржийн Орхон гэдэг
Нүдээрээ инээсэн, адтай чанга дуутай энэ охиныг Пүрэвдоржийн Орхон гэдэг. Их спортод зүтгэсэнийнх Олимпын наадамд оролцох чин хүслээ биелүүлэн Рио де Жанейрог зорисон түүний спортын амьдрал дардан байгаагүй.
2016 он. Чөлөөт бөхийн УАШТ
Урд өмнөх олимпоос энэ удаагийн олимп чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн жин нэмэгдсэнээрээ онцлог байлаа. Лондоны олимпод манайхан гурван жинд хүч үзэн С.Батцэцэг хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байсан бол Риогийн олимпод зургаа болон өссөн. Жин нэмэгдсэн нь олон олон тамирчин охидуудын сэтгэлийг гижигдэж, бүгд олимпод оролцохыг хүсэж байлаа. Үүний баталгаа УАШТ болж 55 кг-ын жингийн шилдэг тамирчид жин өгсөн 60 кг-ын тамирчид жингээ хассан. А.Батцэцэг, С.Бямбацэрэн, П.Орхон нар жин өгсөж, С.Цэрэнчимэд жингээ хассан билээ. Эдгээр тамирчдыг Б.Шоовдор, Э.Гантуяа, Т.Мөнхтуяа нар хүлээж байлаа. Шилдэг тамирчдын ширүүн өрсөлдөөн дундаас П.Орхон цойлж Улсын аварга хэмээх хүндтэй алдарын эзэн болсон. П. Орхон 2013 оноос хойш Үндэсний шигшээ багийн тамирчин болсон байдаг.
Улсын АШТ-д гараагаа амжилттай эхлүүлсэн П.Орхоны дараагийн тэмцээн И.Ярыганы нэрэмжит Красноярскын тэмцээн байсан. Шилдэг 6 охидоо дахин нэг сорьж үзэхээр Красноярск руу манайх өргөн бүрэлдхүүнтэй очсон билээ. Домогт тамирчин Каори Ичо тэргүүтэй олон бөхчүүд тэнд манай охидын бяр хүчийг шалгахаар хүлээж байсан. Гэвч эсрэгээрээ манай бөхчүүд тэнд очсон бөхчүүдэд барилдаан зааж өгсөн бөгөөд манай улсын АШТ-ий үргэлжлэл хэсэг тэнд үргэлжилсэн юм. Сүхээгийн Цэрэнчимэд К.Ичогоос оноо салгасан ч ялж чадаагүй бол П.Орхон олимпын 3 удаагийн аваргын түүхэн цувралыг тасалдуулж шоконд оруулсан. Ялах ялахдаа 10:0 ялан ганц ч оноо алдаагүй нь Япончуудыг байтугай дэлхийн бөх сонирхогчдыг гайхшруулсан юм.
Каори Ичо нь чөлөөт бөхийн 63 кг-д буюу С.Батцэцэгтэй өрсөлддөг байснаа 58 кг-ын жинд жин хасан барилдаж байгаа 158 дараалан барилдаан ялагдаагүй бөх байсан билээ. Найман жил Ц.Хосбаяр багштайгаа их спортоор нэгэн сэтгэлээр зүтгэсэний үр шим нь ийнхүү гарсан ба Казахстан улсын Астанаг зорих эрхээ К.Ичогоор баталгаажуулсан.
Тэрээр олимпын эрхийн тэмцээнд эхний тойрогт хийлж, удаах тойрогт
нутгийн бөх А.Абдильдинаг, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөхийг
цувуулан олимпын эрхээ авч чадсан юм. Польшийн нээлттэй тэмцээнд К.Ичо
түүнтэй барилдахаар очсон боловч манай багийн тактикаар П.Орхонг түүнтэй
барилдуулалгүй дээд жинд нь барилдуулсан. Жин өгссөн ч П.Орхон бүх
өрсөлдөгчөө цувуулан ялсан ба К.Ичо ч гол өрсөлдөгчийнхөө барилдааныг
харан суусан.
Гайхамшигтай ялалт байгуулсан П.Орхон маань өөрийнхөө
цахим хуудаснаа "Надад баяр хүргэсэн, амжилт хүссэн бүх монголчууддаа
баярлалаа. Хайрт гэр бүл хамаатан садан, найз нахөд, тусалж дэмждэг
хүмүүстээ "Алдар "спорт хорооныхоо нийт удирдлага бие бүрэлдэхүүн болон 3
сайхан багшдаа (Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Д.Энхтөр) маш их баярлалаа. Мөн
чөлөөт бөхийн холбоо болон нийт тамирчид, ҮШБ алба, шигшээ багийн 4
багш, БТСХ төв, спортын анагаах ухааны алба, сэтгэл зүйч, спортын
сэтгүүлчиддээ маш их баярлалаа!! Мэдээж цаашдаа улам хичээх болно!!"
хэмээсэн байдаг. Одоо тэрбээр хүсэл мөрөөдлийн оргил Риогийн олимпод
газардлаа.
Орон орны шилдэгүүд цугларсан олимпын наадамд тэрээр Эр орноо төлөөлөн Их амжилтын төлөө тэмүүлэх гэж байна.
"Мөлхөх заяатай амьтан л нисэж чаддаггүй" хэмээх агуу үгийг санаж
Монгол хүний тэсвэр хатуужил, эр зоригыг дэлхийн тавцанд харуулаарай
Пүрэвдоржийн Орхон
Л.Ахинсайхан
Сэтгэгдэл байхгүй байна.