Хүүхнүүд эрчүүдээс олон давуу талтай
1.Өглөө болгон сахлаа хусах шаардлагагүй.
2.Болзоондоо заавал цагтаа ирэх албайгүй. Хоцорч ирээд яладм инээмсэглэл
тодруулахад л хангалттай. Эр хүн болзооондоо хоцорч ирвэл будаа.
3. Эр хүн хэлсэн амандаа заавал хүрэх ёстой бол эмэгтэй хүн суурин хэлсэн зүйл, бодсон бодлоо чөлөөтэй өөрчлөх боломжтой.
4. Эмэгтэй олон ааштай, дураараа, хямсгар байсан ч энэ бүхэн зохидог.
Харин олон ааштай, дураараа, хямсгар эр хүн ч дээ зодуулсаар байтал
таарах биз.
5. Элдэв зүйл болсны дараа эмэгтэй хүн юу ч дуугаралгүй чимээгүй
өнгөрвөл ихэнх эрчүүд бөөн баяр болно. Харин эрчүүд ингэвэл цаанаа юу
санасан бол яасан бол гээд бөөн хардалт, шаналгаа болно.
6. Эмэгтэй хүн ажлынхаа компьютерээ эвдэлчихсэн байхад IT-гийн инженер
нь дуртайяа засч өгөх төдийгүй, хандарч шоколад кофегоор дайлна гээч.
7. Албан тушаал ахихгүй байгаа бол эмэгтэй хүн шууд л жендэрийн асуудал,
хүйсээр ялгаварлан гадуурхлаа гэж ил цагаан хэлэх бүрэн эрхтэй. Харин
эрэгтэй хүнийг тушаал ахиулахгүй бол бүгд л дуу нэгтэйгээр арчаагүй
гэлцдэг.
8. Албан тушаал ахисан бол даргатайгаа унтсан гэдгээ хэлэхгүй бол хэн ч
асуухгүй. Эрэгтэй хүнийг албан тушаал ахивал аль эрт ингэх байсан юм
гэцгээнэ.
9. Хоншоортой эрчүүд ямагт эмэгтэй хүнийг хоолонд даадаг. Үүнийгээ
эмэгтэй хүн хэлж онгирч болно. Харин эрэгтэй хүн эмэгтэй хүнээр
даалгасан гэдгээ ямагт нууж байх болдог.
10. Эмэгтэй хүн юу таалагдсанаа, санаандаа орсноо хийж, хүсч болно.
11. Аваар осол болоход эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд аварч, тусладаг.
Эрчүүд бол яахав, эр хүн юм чинь дараагийн аврагч эртэл тэсч бай гээд л
дуусаа.
12. Залуухан царайлаг эмэгтэйд нийтийн тээврийг хэрэгсэлд эрчүүд
булаацалдаж байгаад л суудал тавьж өгдөг. Харин эрчүүд мянга царайлаг,
мянга залуу байгаад хэн ч байсан суудал тавьж өгөхгүй.
13. Статистикаас үзвэл эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү урт насладаг.
Тэгэхээр эрчүүдийг бүх өв хөрөнгийг өвлөж үлддэг гэсэн үг. Эрчүүд бол
мянга хураагаад нэмэргүй, тэртээ тэргүй л эмэгтэй хүнийх болно гэж мэд.
15. Энэ бүхний хариуд эрчүүдэд "Тэгвэл бид зогсоогоороо шээж чаддаг юм чинь” гэхээс өөр хэлэх үг олддоггүй.
Сэтгэгдэл байхгүй байна.