Оюутан цэргүүд энэ сарын 18-нд тангараг өргөнө
"Оюутан цэрэг хөтөлбөр" гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ жил нийслэл болон орон нутагт 1000 оюутан энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Оюутан цэргүүдийн бэлтгэл сургалттай маргааш буюу 2016.08.06-ны 09.50 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, ЗХЖШ болон БСШУЯ болон их, дээд сургуулийн захирлууд танилцах юм байна.
Дашрамд дуулгахад энэ сарын 18-нд оюутан цэргүүд тангарагаа өргөх ажээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.