Жүдочдын оноолт гарлаа
"Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болно.
60 кг-ын жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалагийн бөх Рамос Жосетэй учраа таарчээ. Манай тамирчны хувьд анхны олимпдоо оролцож буйн зэрэгцээ нас залуу ч энэ жинд хүчтэй өрсөлдөгчийн тоонд ороод байгаа.
Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр боллоо.
Жүдо бөхийн барилдааны хуваарийг сонирхоно уу.
Сэтгэгдэл байхгүй байна.