Д.Сумъяа “World masters”-д гурав дахиа түрүүллээ

0

Д.Сумъяа “World masters”-д гурав дахиа түрүүллээ

 

Мексикийн  Гуадалахара хотноо жүдо бөхийн "World masters”тэмцээн өнгөрсөн шөнө эхэллээ. Тэмцээний эхний өдөр манайхаас 9 бөх барилдаж, нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Ингэснээр эхний өдрийн дараах байдлаар багийн дүнгээр Японы араас хоёрдугаар байрт бичигдэж байна. 



    Манай нэг алтан медалийг 57 кг-д барилдсан Д.Сумъяа хүртэж, World masters”-т гурав дараалж түрүүллээ. Ингэснээр манай бөх жиндээ хамгийн шилдэг гэдгээ дахин дахин баталсаар байна. Д.Сумъяа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Недерландын Санни Верхагеныг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Их Британийн Некода Смит Дэвисийг ялсан. Улмаар хагас шигшээд Тайванийн Лин Чен Линийг ялсан бол финалд Францийн Хеленийг буулгаж авч, алтан медаль хүртлээ. 

    Тэгвэл нэг мөнгөн медалийг 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг хүртлээ. Ингэснээр манай бөх "World masters”-ийн мөнгө, хүрэл медальтай боллоо. Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Канадын Антонио Бучардыг торгуулиар буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Азербайжаны Нижат Шихализадаг базари үнэлгээгээр хожсон юм. Харин хагас шигшээд Оросын Камал Хан-Магомедовыг буулгаж авсан бол финалд дэлхийн аварга Ан Баултай тулсан ч ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.  Энэ жинд манайхаас Д.Алтансүх барилдсан ч Мексекийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн. 

    "World masters”-ийн нэг хүрэл медалийг 60 кг-д барилдсан Д.Амартүвшин хүртлээ. Манай бөх эхний тойрогтоо Их Британийн Эшли Макензиг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Солонгосын Ким Вон Жинд ялагдсан. Гэвч торгуулын тойрогт Узбекстаны Диёорбек Урозбоевыг ялсан бол хүрлийн төлөө Францийн Хаяар Валидыг ялсан юм. Энэ жинд манайхаас дэлхийн аварга Г.Болдбаатар, залуу тамирчин Ц.Цогтбаатар нар барилдсан. Олимпийн наадамд оролцохоор болсон Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Узбекстаны Диёорбек Урозбоевтай барилдсан ч хөлөнд хүрсэн гэх шалтгаанаар хөөгдсөн. Тэгвэл Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө Ким Вон Жинтэй барилдсан ч ялагдлаа. 
Мөн эхний өдөр 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдсан ч торгуулын тойрогт ялагдсан. Харин 52 кг-д барилдсан А.Цолмон, М.Бундмаа нар эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн билээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex