П.Бадарч: Өргөмөл заяандаа гомдоогүй ч, ээжийгээ их өрөвдсөн

0
Энэ дэлхий ертөнц дээр байгаа агуу гайхамшигт хүмүүн болгон эхээс мэндэлсэн.

Ардын уран зохиолч, "Болор цом”-ын эзэн  яруу найрагч  П.Бадарч айлын өргөмөл хүү юм. Бас ээждээ зориулж бичсэн "Эхийн сэтгэл” шүлэг нь хит болсон найрагч билээ. Түүнтэй өргөмөл заяаных нь тухай, бас ээжийнх нь тухай  ярилцсанаа хүргэж байна. 

 -Та ээжийн тухай шүлэг  олныг бичсэн үү? 
-Хэдэн шүлэг бий. Ижийн тухай шүлэг бичих маш хэцүү. Ижийнхээ тухай, дурсгалд нь зориулж, амьд мэнд байхад нь ч бичиж  байсан. 
 
Нас элснээс нь хойш бичсэн хоёр шүлэг  бий. Сүүлийн үед гадуур уншигдаж, олон түмэн мэддэг болсон "Эхийн сэтгэл” шүлгийг би олон жилийн өмнө бичсэн юм. Хэвлүүлээгүй байсаар  1999 оны  "Болор цом”-д  уншсан. Түүнээс  хойш энд тэндгүй уншигдаж, сонин хэвлэлд  гарч олны  хүртээл болжээ. Ер нь Монголын  эрт,  эдүгээгийн яруу найрагт эхийн сэтгэлийг  өргөн дэлгэр магтан дуулсан байдаг. 
 
-Ижий тань аль нутгийн  хүн байв? 
-Би 1939 онд төрсөн. Дайны жил 14 хоногтой байхдаа Цэгмид   ижийдээ, Пунцаг гуайнд өргөгдсөн хүүхэд. Миний эцэг  тэр жил цэрэгт мордож, эх  маань жирэмсэн үлдсэн гэдэг юм. Эцгийг цэрэгт мордоход нь гаргаж өгөх гээд мориндоо мордох гэтэл гэдэс нь тулаад чадаагүй үлдсэн гэж ярьдаг. Удалгүй  би мэндэлж л дээ.
 Манай эмэг их хатуу хүн байсан юм. Хатуу байдгийн учир өөрөө 13 хүүхэд төрүүлж, ердөө гурав нь амьд үлдсэн. Ганц охин нь миний эх. 
 
Тэгээд Цэгмид ижийд минь "Энийг аваад яв аа, бид хоёрт дараа” гэх маягийн юм хэлж, би өргөгдсөн гэдэг. Тэгээд ижий "Боох юм өгөөч” гэсэнд эмэг "Байхгүй ээ, байхгүй” гэж. Тэднийд өөрийнд нь  тогтсон арваад настай хүү байсан. Одоо манай нагац юм даа. Тэрний өлгий, дээр нь тавьж суулгадаг байсан хонины нэхийд намайг боогоод гэртээ авчирсан гэдэг юм. 
 
Энд би эх эцэг, ээж аав гэж яриад байгааг чи  анзаарч байгаа байх. Би төрүүлсэн хоёрыгоо эх, эцэг гэж хэлдэг. Өргөж авсан  хоёрыгоо аав, ээж гэдэг юм. Энэ  миний л  бодол л доо, намайг төрүүлсэн хоёр бол эцэг эх, өсгөж өндийлгөсөн хоёр минь ээж, аав юм. Өөрөөр хэлбэл, намайг төрүүлсэн хоёр эцэг, эхийн үүргийг гүйцэтгэсэн. 
 
Өргөж авсан хоёр  жинхэнэ аав, ээжийн  ачлалыг   хүргэсэн хүмүүс. Энэ утгаар ялгаатай хэлээд байгаа юм шүү дээ. Хөдөөгийн  хүүхдийн бага нас ямар байдаг вэ тэр л маягаар би  өссөн. Манайх надаас гадна гурван хүүхэд өргөж, бид дөрвийг  өсгөж өндийлгөсөн. 
 
-Ямар айлаас өргөж авч байв. Яагаад гэдэг нь сонин байна?
-Хүүхэд нь тогтдоггүй айлаас авдаг, тогтоодог байсан. Нутгийнхан буянтай сайн үүдтэй айл гэлцдэг байлаа. Хоёр охин, хоёр хүү өргөж авснаас  одоо эмэгтэй дүү бид хоёр үлдэж дээ. 
-Ижий тань ямархуу ааш зантай хүн байв?
-Арван сар тээж, ангир уургаа шимүүлж өсгөсөн эх минь хүүгээ хүнд өгөхдөө  харамсч байсан байх  даа гэж би боддог. Яахав дээ, эхийнхээ үгэнд ороод л өгчихсөн нь тэр.
 
Хожим намайг   бараг  хөгширсөн хойно  юм даа, манай эхнэрт "Хүүгээ сайн ч явсан, муу ч явсан, янз бүрийн сураг дуулдсан ч сэтгэл дотроо л бодно уу гэхээс гадагш нь хэлж ярьдаггүй дээ. 
 
Нэгэнт би улаан нялзрайд нь хүнд өгчихөөд хойноос нь юу хэлж явах билээ гэж боддог” гэж дуугарсан байдаг юм. Тэрийг сонсоод ижийгээ их өрөвдөж билээ. Манайх  их тайван амгалан, мал хуй ихтэй сүрхий чинээлэг  айл байсан. 
 
Тиймээс ч олон хүүхэд өргөж авдаг байсан биз. Ижий амгалан гэхэд гайхмаар амгалан, барагтайд   дуугараад байддаггүй. Хүүхдэд их урам хайрлаж, ажил хийлгэдэг хүн байлаа. Ах цэрэгт яваад эгч бид хоёр л гэртээ байдаг. Дүүг есөн жилийн  дараа өргөж авсан юм. Аав минь хол ойр  их явна. Аав минь дээр үед нэг хэсэг багийн дарга байсан юм. Мал эмнэлгийн санитар  хийж гэрийн бараа харахгүй. Би долоо, найман настайгаасаа гэрийн ажил  сурсан. 
 
Ижий минь "Миний хүү том эр болж байна. Адуу малаа  усалж, хонио хариулаад л ...Ажил сайн хийж байвал сайн хүн болдог юм шүү” гэдэг  сэн. 
 
- Та нарыг хэрхэн өсгөв. Тэднээс  юу мэдэрч өсөв?
-Ижий, аав минь биднийг их энхрий өсгөсөн юм. Ганцхан дурсамж хэлэхэд, 1944 оны аймшигт бичин жилийн зуднаар манай Төв аймгийн урд талын сумд, Дорноговь,  Дундговь, Хэнтийнхэн отрын нутаг гэгддэг Хэрлэнбаян-Улаанд нүүж гарсан. Манайх Хэрлэнгийн баруун хөвөөнд  говь тал руугаа нутагладаг. 
 
Тэндээс гурван нүүдлийн газар нүүж байж Хэрлэнбаян-Улаанд очно. Манайх нэг  мухлагтай.Тэр нь араг нурууг  эсгийгээр бүрж  үүд гаргасан мухлаг тэрэг. Түүнд эгч бид хоёрыг суулгаад л нүүлээ. Замд хоёр бууж  байж очиж билээ. Мухлаг тэрэгнээс өглөө босоход  ижий минь  аргалын цогийг  манай нутагт хөнгөрцөг гэж ярьдаг төмөр хувинд дүүрэн хийгээд тэрэгний нуруу модноос дүүжилчихсэн байдаг сан. Бид хоёр  аавын илбэнхэн дээл, чонон дахаар хучуулчихаад ааруул,  цагаан тос идсэн шигээ явж билээ. Тийм л түүхтэй өсгөсөн дөө, биднийг. 
 
Мухлаг тэрэг  манайхаас өөр айлд байгаагүй юм. 1910 онд  автономит төрийн үед   ээж,  аав минь арваад настай хүүхдүүд Эрээнцавын Харуулд очсон гэдэг юм. Аав минь Хэнтий аймаг, хуучнаар Хан хэнтий уулын аймгийн хүн. Ижий  Түшээт хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууных.  Тэр үед нутгийн ардуудаас харуулын алба залгуулдаг байж. Аав, ээж хоёр тэнд танилцаж, наашаа Боржигон Цэцэн вангийн хошуу, одоогийн төв аймгийн Баянжаргалан сумын нутагт суурьшсан юм билээ. 
 
Сүйх мухлаг тэргийг  харуулын алба хашиж явсан, Эрээнцав, буриад зүгээс өнхрүүлж ирсэн болов уу гэж би боддог юм. Мухлаг тэргэнд сууж явснаа  би одоо хэр нь мартдаггүй. Тэр ижийгийн минь их хайр байж. Хүүхдээ тэгж авч явна гэдэг их хайр юм. Хүн болгон хүүхдээ ачилж хайрлалгүй яахав, өвөр түрийдээ дулаацуулаад л. Ижий минь хүүгээ тэгж л  ачилж хайрлаж явсан даа. Манай тэнд айлууд нүүхдээ араг, дөрвөлж дотор хүүхдээ дээлээр хулдаж хийгээд  тэмээнд тэгнэж  нүүдэг байсан юм. Манайх сүйхтэй байсан нь одоогоор бол фургон машинтай  тэнцэх эд байж. 
 
-Эх хүн зөнтэй гэдэг. Таныг ерөөж, сайн сайхныг зөгнөдөг  байсан байх?
-Ижий минь надад нэг бурхан өгсөн юм. 
Намайг бага байхад  надад харуулдаг байсан л даа. Хүүгээ авчраад удаагүй сар болсны дараа бурхан олсон тэр нь бурхан багшийн хүрэл дүр байж. Тэгээд ижий минь "Миний хүү  урт наслах юм байна. Буянтай явах нь” гэдэг байлаа. Би том болсон хойноо "Ээж та намайг сайн явна гэж яаж мэдсэн юм” гэж асуудаг байлаа. 
 
Урт насална миний хүү гэдэг нь тэр бурхан багшийн дүр олсондоо, буянтай явна гэдэг нь бурхан багш гартаа бадар аяга барьсан байдаг учраас идэх хоолтой явна гэж ижий минь зөгнөж ярьдаг сан. Ижий минь хүүгээ тэгж ерөөсөн болоод тэр үү би мөр бүтэн, гэдэс цатгалан, олон түмний түшгээр сайн л явна. Ижий минь бурхан олсон, тэгж бэлэгшээсэн  нь миний сайн сайхан яваагийн учир шалтгаан юм болов уу даа. 
 
Тэгээд би ижийгээ их  ухаантай хүн байж дээ гэж боддог. "Би ийм бурхан оллоо, сайн хүү авсан юм байна, би сайн хүн өсгөж байгаа юм байна.Миний хүү урт наслах юм байна, буянтай явах юм байна”  гэж ижий минь тэр бурхныг олоод их билэгшээсэн байх.
 
-Эхийн сэтгэлийн тухай та  манай уншигчдад юу хэлэх вэ? 
-Эхийн сэтгэлийн тухайд би  их эрдэмтэн Дэмчигдорж гуай буюу Дандаа Чинсан гэгддэг их хүний "Төр ёсны эрдэнийн толь”-д хэлснийг ямагт санаж явдаг. 
 
Түүнд "Эх хүний сэтгэл гэдэг бол хөвүүн нь алс хол одоход цуг одож байдаг. Хөвүүн нь алс газар тааруу муу явах аваас эхийн сэтгэл мөн тийм болно. Тэр ч бүү хэл бие нь хямарч байдаг. Хөвүүн нь сайн сайхан явбал бие нь тэнхлүүн сайхан, сэтгэл нь эерүү зөөлөн байдаг. Эх,  үр хоёрын сэтгэл хэзээ ч салдаггүй нь ийм учиртай. Махан хүй тасравч дотоод сэтгэлийн хүй тасардаггүй. Чухамхүү тийм алтан аргамж, сэтгэлийн аргамжаар холбоотой байдаг” гэсэн байдаг. Урд бид бие махбодь  анхдагч гэж маргадаг, санаа анхдагч гэж номлодог байлаа. 
 
Одоо аль алиныг нь бид тоохоо больжээ. Одоо бидэнд юу байна вэ гэхээр, энэ ертөнц хоосон чанар юм. Бүх юм энергиэс хамааралтай  гэж ярих болж. Тэгэхээр эх хүний сэтгэл  бурхны оронд очсон байсан ч хэзээ ч хүүгийнхээ сэтгэл санаатай холбоотой. Тэр нь юугаар нотлогдох вэ гэвэл, миний  хувьд  би яагаад ижийгээ байнга санаж байдаг юм бэ. Яагаад  ижийнхээ тухай шүлэг бичсэн юм бэ. 
 
Тэр дотроос яагаад миний бичсэн шүлэг олны таашаалд хүрч, олон хүн сайхан болж гэж уншиж,  уйлж байгаа юм бэ. Жинхэнэ сэтгэлээс гарсан яруу найраг хүний сэтгэлд хүрдэг жамтай. Тиймээс ижийгийн тухай миний бодол,  чин зүрхнээс минь оргилон гарсан сэтгэлийн гаргалгаа,  хайлал учраас миний шүлэг  сайн болсон байх. 
 
-Эх , ээж хүн   хэн юм бэ, таныхаар? 
-Гэтэлгэгч эх буюу Цагаан дарь эх, охин тэнгэрүүд эх хүнээс улбаалсан бурхад. 
Гэтэлгэгч эх   хөлийнхөө уланд нүдтэй байдаг. Тиймээр  бүтээсэн нь эх хүн энэ ертөнцийн гутамшиг, харанхуй булайг илүү мэлмийгээр  харж, үрийнхээ заяаг  хаагуур яаж явбал зөв юм бэ   гэдгийг харж байх билэг билгийн нүд  юм гэж ярьдаг. Үнэн махбодь  нь  хөлийнхөө ул, гарынхаа алганд нүдгүй боловч сэтгэлийн нүд нь хүүгээ хаа ч байсан харж байдаг  агуу хүнийг эх гэдэг байх. Би шагнал урамшил авч л явлаа. Ажил төрлөөсөө халагдаад гуньж, гутарч явсан өдөр бий. Би ижийгээ сэтгэлээсээ ер гаргаагүй. Ижий минь намайг дандаа харж байгаа гэж бодож, төсөөлдөг. 
 
Ардын зохиолчийн алдар хүндийг хүртээд төрийн ордонд зогсч байхад  нулимс гарах гээд байсан. Тэгээд би тэссэн л дээ. "Ижий минь байсан сан болоосой,,, байсан бол нэг баярлуулах байж дээ”   гэж бодогдоод төрийн ордны соёмбот танхимд нулимсаа барьж ядаж байсан. Ижийгээ санаж байдагтай холбоотой юм болов уу, аятай сайн яваа минь тийм  учиртай байх. Шашин   шүтээд байдаггүй ч сүүлийн 12 жил орой болгон уншдаг мэгзэмтэй. Тэрийгээ  өөрийгөө сайн сайхан явуулах гэж уншдаггүй. Аав, ээжийнхээ сургаалыг дагаж,  нөгөө талаар нас өндөр болсных ч юм уу уншдаг болсон. 
 
Найман мэгзэм уншихдаа дор,  дор нь нэгийг боддог. Хамгийн эхнийхийг нь   аав ижий хоёртоо залбирч, нүдэндээ харж  байгаад уншдаг.  Хоёр дахийг нь долоон бурхан одонд  уншдаг. Яагаад гэхээр, ижий аав минь миний хүүгийн од гэж зааж  өгсөн юм. Уг нь бүх хүний од шүү дээ. Арван хоёр жилтэй улс долоон бурхан одон  дотор нэг нь нэгээрээ, хоёр нь хоёроороо сууж байдаг юм гэнэ лээ. Ижий минь намайг хаанаас нь ч харсан дөрөв дэх одонд төрсөн гэж зааж өгсөн. 
 
Сүүлд би зурхайн ном харж байх нь ээ, туулай жилтэй хүн долоон бурхан одны дөтгөөр одонд төрсөн байдаг юм билээ. Аливаа хүн аав, ээжийнхээ хэлсэн, заасныг мартах учиргүй. Одоо би гаргасан эхээсээ нэг ах, ижийгээсээ хэдхэн дүү боллоо. Ижий минь ная арай хүрэлгүй бурхан болсон юм. Тэгсэн хэрнээ би ижийнхээ хэлж,  ярьсныг мартахгүй биелүүлээд яваад байгаа нь учиртай. Өнөөдөр шинжлэх ухаан, шашны онол,  орон зай бие биедээ энергээр нөлөөлөх гэж ярьж байна. 
 
Орон зайн ивээл  хайр   дотоод сэтгэлээр  бие биедээ өртөөчлөн хүрдэг, авдаг гэдгийг  шинжлэх ухаан нотолж байна шүү дээ. Ижийтэйгээ хамт байж, ижийтэйгээ  ярьж, ижийнхээ төлөө  залбирал үйлдэж, ижийгээ сэтгэлдээ,  нүдэндээ би  үргэлж харж байдаг.
-Тэгж бодохоор ямар мэдрэмж төрж байх юм? 
- Ижий минь намайг бодоогүй, хараагүй байж болно, сүнс нь  хаа ч юм байж болно. Гэлээ ч гэсэн би санаа сэтгэлдээ ижийгээ  ургуулан бодож , зүрхэндээ хадгалж явахад ижий минь надтай хамт байх болно. 
Ижий минь дэргэд байна гэж бодвол тийм л байна. Энэ ертөнцийн хоосон чанар гэдэг энэ. Дотоод сэтгэлийн элдэв өгөлт, авалт, намайг хүрээлж байгаа гэрэл гэгээ, энерги гэдэг ийм. Би өөрөө л бодож чадвал,  ижий минь байгаа. Би шүтэж, бодож чадвал бурхан байгаа. Би бодож чадахгүй бол хананд байгаа цаасан зураг миний төлөө  сайн юм  бүтээж чадахгүй.
 
Яагаад тэр бурхан болж надад тус болох вэ гэвэл,  миний шүтсэн сэтгэл тэнд очоод буцаж ирэхэд   "Би бурхандаа итгэсэн шүү, бурхны зааснаар сайн явна” гэх   дотоод сэтгэлийн их эрч хүч  өгч тэрүүгээр нь л сайн  явдаг. Тэгэхээр бурхан шүтэх, ижийгээ хүндлэх, ижийнхээ сургаалыг  хадгалах, ижийнхээ гэгээн дүрийг санаж байна гэдэг дотоод сэтгэлд эрч хүч,  эрүүл энхийг авчирдаг. Ижий минь харж байна гэж бодож,  бясалгаж чадвал ижий тань дэргэд чинь байгаа. Байхгүй гэж бодвол байхгүй л байна. Энэ бол мухар сүсэг биш, шинжлэх ухааны үндэслэлтэй юм шүү. Ерөөсөө хүн гэдэг амьтан дотоод сэтгэлийнхээ хүчээр л явдаг. 
 
-Сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Энэ дэлхий ертөнц дээр байгаа агуу гайхамшигт хүмүүн болгон эхээс мэндэлсэн. 
Тиймээс эхээс илүү гарах хүн үгүй гэдэг үг мэргэн юм аа. Ижийтэй нь ижийгээ  хайрлаж явах учиртай. Ижий нь бурхан болсон нь гэгээн дүрийг нь бодож захиас сургаалыг нь санаж, чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж явбал, ажил үйл болоод эрүүл энх элдэв юмс сайн сайхан бүтнэ гэж би боддог. Ижий бурхдад аз жаргал ерөөе. Эх бүхнийг гомдоохгүй байхыг залуу үе болон хүн болгоноос  хүсч байна.

Эх сурвалж: Mongoljingoo.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex