Ассад ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан уу

0

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэглэмээ авч үлдэхийн тулд ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэж Сирийн Хүний эрхийн байгууллага мэдэгдлээ. Тус байгууллага НҮБ-ыг энэ асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв.

Ерөнхийлөгч Ассадын армийн цэргүүд нийслэл Дамаск хотын зүүн хэсэгт амьдарч, ажиллаж байгаа сөрөг хүчний дэмжигчдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэгдэж байна. Сирийн Засгийн газрын  хэвлэлийн алба дээрх мэдээллийг эрс үгүйсгэжээ. Төрийн мэдлийн "SANA” агентлаг баримтгүй мэдээ, мэдээлэл цацах хэрэггүйг анхааруулсан байна.

Гэвч Сирийн Хүний эрхийн байгууллага "НҮБ-д явуулсан тайландаа бид армийнхан иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх баримтыг хавсаргасан байгаа” гэжээ. НҮБ одоогоор энэ асуудлаар мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Сирид 2011 онд дэгдсэн иргэний дайны үеэр Ассадыг химийн зэвсэг ашигласан гэж АНУ, Их Британи тэргүүтэй орнууд буруутгадаг. НҮБ-ын шинжээчид 2013 онд химийн зэвсэг хэрэглэсэн бүс нутагт мөрдлөгө, шинжилгээ хийсэн ч химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо олж чадаагүй билээ.

Тэгвэл өнгөрсөн оны 11 дүгээр сард Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирийн дайчид химийн хорт бодис "иприт” хэрэглэсэн гэж мэдэгдсэн юм. Олон улсын энэхүү байгууллагын шинжээчид Сирид хүний амьсгалын замыг түлж, арьсыг шатаадаг бодис "иприт” хэрэглэн дайралт хийсэн тохиолдол гарсан гэдэгт итгэлтэй байгаа аж. Байгууллагын илтгэлд өгүүлснээр өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нд Сирийн хойд Алеппод химийн зэвсэг хэрэглэсний улмаас хүүхэд амиа алдсан гэжээ. Бүх дэлхийн зэвсэг хураах асуудлын зөвлөх, Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын ажилтан асан Ральф Трапп хэлэхдээ "Сирид хүнийг хордуулах химийн бодис "иприт”-ийг хэрэглэсэн гэх нотолгоо мэдээж хэрэгтэй. Энэ хэргийг мөрдөж, хориотой бодис хэрэглэсэн эсэхийг зайлшгүй тодруулах ёстой” гэв. Үүнийг Сирийн дайчид хийсэн үү, эсвэл аль нэг бүлэглэл үйлдсэн үү гэдгийг тодруулна гэдгээ олон улсын байгууллага мэдээллээ. "Иприт” хэмээх бодисын золиос болж, амь насаа алдсан хүн хоёр байж ч магадгүй, тэр дундаа бага насны хүүхэд амиа алдсан нь тодорхой байна гэж Химийн зэвсэг хэрэглэхийг хориглох олон улсын байгууллага үзэж байна. Химийн зэвсэг хэрэглэх нь Сирийн зөрчил, хямралыг улам гүнзгийрүүлж байгааг тус байгууллага онцоллоо.

"Химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тодруулах ажил эхлээд байна. Энэ асуудал хэзээд аюул дагуулсаар ирсэн. Цаашид ч олон асуудал дагуулах болно” гэж дэлхийн зэвсэг хураах асуудлын зөвлөх Ральф Трапп хэлэв. Химийн зэвсэг хэрэглэхийг хориглох олон улсын байгууллагын энэ шалгалт Сирид "иприт” төрлийн бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгаж байгаа эхний ажил болжээ. Энэ бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах арга бол "иприт”-ийн золиос болсон хүмүүсээс цусны шинжилгээ авч, уг бодисонд хордсон эсэхийг тогтоох, биед нь яаж үйлчилснийг илрүүлэх гээд олон асуудал байгааг Ральф Трапп хэллээ.

Өмнө нь "Исламын улс” бүлэглэл Сири, Иракт химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм. Хэт даврагчдын халдлагад курдийн эсэргүүцэгч хүчин өртжээ. Химийн зэвсэг бүхий дайралтад өртсөн Курдийн дайчин ярихдаа "Бидний сумангийн эхний эгнээ шатахад шар утаа гарсан. Миний толгой шууд өвдөж, бүх бие мэдээ алдсан. Ухаан алдаж байгаагаа мэдэрсэн ч ард нэг цэрэг байгааг анзаарсан юм. Тэр "туслаарай”, "хоолой боогод байна” гэж хашгирсан. Бид түүнийг гаргаж аваад нүүр рүү нь усаар шүршиж сэхээ оруулсан” гэжээ. Энэ нь өнгөрсөн наймдугаар сард "Исламын улс” бүлэглэл Сирийн Алеппо хотын хойд хэсэгт орших стратегийн чухал хот Мареад дайралт хийх үеэр болсон хэрэг юм. Хэт даврагчдыг химийн зэвсэг ашигласан гэдгийг тухайн үед олон эх сурвалж нотолж байсан билээ. Эмч нар ч исламын хэт даврагчдыг химийн зэвсэг ашигласан болохыг хэлсэн юм. Дайралтын дараа 20 гаруй энгийн иргэн амьсгалахад хүнд нөхцөлд оржээ. Гэхдээ энэ үеэр хүний амь эрсэдсэн явдал гараагүй, хохирогчдыг эмнэлэгт хүргэн эмчилж байна гэсэн билээ. Сирийн Хүний эрхийн комиссын мэдээлснээр "Исламын улс” бүлэглэлийнхний үлдээсэн сумнуудаас муухай үнэртэй хар өнгийн шингэн асгарсан байжээ. Энэ явдлын өмнөхөн хэт даврагчдын халдлагын дараа 54 хүн мөн амьсгалахад хүнд байдалд орсон байна.

"Исламын улс” бүлэглэл Сирийн Мареа хотыг эзлэх гэж улайрч байгаа нь олон шалтгаантай аж. Энэ хот Алеппо мужийн хоёр дахь том хот. Мөн стратегийн хувьд чухал ач холбогдолтой газар. Мареаг эзлэх юм бол Алеппогийн эргэн тойрон дахь засгийн газрын хүчийг багасгах боломж гарч ирэх аж. Нөгөө талаас АНУ, Туркийн дэмжлэг бүхий жийрэг бүсийн хилд илүү ойртох юм байна.

2012 онд Сирийн террористууд олныг цочроосон бичлэг цацаж, химийн зэвсэг хэрэглэнэ гэж хүмүүсийг сүрдүүлжээ. Бичлэг дээр "иприт” хорт бодисыг туулайн дээр туршсанаа харуулжээ. Баг өмссөн үл таних этгээд Сирийн засгийн газрын дайчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлээд тэднийг уг туулайнууд шиг амиа алдах болно гэж сануулжээ. Бичлэг дээрх хүн хэн болох, туршилтыг хаана, хэн хийснийг тодруулж чадаагүй юм.

2011 онд Ливид "иприт” бодисыг нууж байгаа талаар мэдээлэл цацагдаж, шуугиан тарьж байсан билээ. АНУ болон холбооны хүчнийхэн үүнийг мөрдөж, тус улсын удирдагч Муаммар Каддафи эцсийн мөчид химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж үзэж байв. Шингэн төрлийн "иприт” хэмээх химийн бодис нь нүд сохолж, амьсгалын замыг түлж, хүний арьсыг шатаах хор хөнөөлтэй юм.  "Иприт”-ийг дэлхийн нэгдүгээр дайны үед хэрэглэж байжээ. 1915-1918 онд ойролцоогоор 12 мянган тонн "иприт” хэрэглэсэн байна. Энэ бодис 400 мянган хүний аминд хүрчээ.

                                                                                                                                                                                           О.Саша

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex