Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт
247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 185
дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд
холбогдсон жолооч 1, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд
өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2 , сургуулийн насны 1 хүүхэд.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч
болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
О.Сайхан
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.