Рио-2016: Ерөнхийлөгч Путин жүдогийн тамирчдаа дэмжжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин жүдогийн тамирчдаа Олимпод бэлтгэх үеэр ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна. Ялангуяа мельдони-той холбоотой хэл ам дэгдэх үед сэтгэл санааны их дэм өгсөн гэж Олимпийн аварга Хасан Халмурзаев сэтгүүлчдэд мэдэгдсэн аж.
Халмурзаев 81 кг-ийн жинд Америкийн тамирчин Трэвис Стивенсийг "иппон” үнэлгээгээр ялсан билээ. Тэрээр Рио-гийн Олимпоос Оросын шигшээгийн авч буй гурав дахь алтан медаль, нийт дүнгээр бол, 11 дэх медалийг хүртсэн байна.
"Ерөнхийлөгч Путин хүрэлцэн ирсэн нь бидний хувьд маш том дэмжлэг болсон. Тэрээр Орос орон бүхлээрээ та нартай хамт байгаа шүү гэдгийг илэрхийлсэн. Ялангуяа хэл аманд орооцолдон асуудал үүссэн үед ирсэн явдал нь биднийг ихээхэн тайвшруулсан” гэж Халмурзаев онцлон дурдсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.