Сочигийн олимпоор сэргээш хэрэглэсэн оросын тамирчдын нэрсийг нэмж гаргахад бэлэн

0

Олон улсын  допингийн  эсрэг  агентлаг буюу Вада Олон улсын олимпын хороонд 2014 оны Сочигийн олимпын үеэр  сэргээш  хэрэглэж  байсан Оросын тамирчдын нэрсийг гаргаж өгөхөд бэлэн байгааг мэдэгдлээ.  Энэ тухай Вадагийн  Ерөнхийлөгч  Крейг Риди өчигдөр хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр  энэ үеэр  Оросын тамирчдын допингтой холбоотой асуудалд  төр нь  холбоотой гэж  үзэхгүй байгаагаа ч илэрхийлсэн байна.

Крейг Риди Олон улсын допингийн эсрэг  агентлагийн  Ерөнхийлөгч хэлэхдээ:  Миний бодлоор  Вадагийн  бие даасан комиссийн тэргүүн  Макларенаар  дамжуулж  Оросын хөнгөн  атлетикийн тамирчдын  тодорхой нэрсийг  тодруулах хэрэгтэй. Юу  болохыг нь харахад сонин байна.  Учир нь давуу ялалт байгуулахын тулд  допинг  хэрэглэсэн нь  тодорхой.  Тэд  2010 оны Ванкуверийн олимпод амжилттай оролцож чадаагүй  тул  ийм зүйл хийсэн хэмээн ярьжээ.

Мөн  допингийн асуудлаас болж  Оросын тамирчдыг Риогийн олимпод оруулахгүй байх шийдвэр нь  улс  төртэй огтхон ч холбоогүйг баталсан юм.  Түүнчлэн Вадагийн Ерөнхийлөгч  тус агентлаг Риогийн олимпийн дараа допингийн эсрэг системийг эргэн харахаар  төлөвлөж  байгааг мэдэгдсэн юм. Ийм өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг шүүмжлэлийг  өчигдөр Рио Де Жанейро  хотноо эхэлсэн Олон улсын олимпийн хорооны чуулган дээр тус хорооны тэргүүн  Томас Бах  мэдэгдэж байсан.  Тэрээр Оросын  багийг  бүхэлд нь  олимпийн наадамд  оруулахгүй байх нь гэм зэмгүй  тамирчдыг  шийтгэж  буй хэрэг гэж үзэж байгаагаа  илэрхийлсэн юм.

Олон улсын допингийн эсрэг  агентлаг олон улсын олимпийн хороонд хандаж Оросын бүх  тамирчинг  Риогийн олимпод оролцуулахгүй байхыг уриалсан  юм. Гэвч  олимпийн хорооныхон Оросын тамирчдад хэт хатуу хандаагүй байна.  Тус хорооны  өнгөрсөн 24-ны  өдрийн  тогтоолын дагуу допингтой холбоотой  асуудал  үүссэн  Оросын  тамирчдыг  Риогийн олимпод  оролцуулахгүй ч  Спортын холбоодод хэнийг нь оролцуулахаа шийдэх эрхийг өгсөн байна.  Энэ дагуу  Оросын 250 тамирчин  Риогийн олимпод оролцох боломжтой болоод  байгаа юм. Гэхдээ  Оросын  тамирчдыг  Риогийн олимпийн наадамд  оруулах  асуудлаархи  эцсийн шийдвэрийг  Олон улсын олимпийн хорооны бие даасан комисс гаргана. Тусгай комиссын бүрэлдэхүүнд Олон улсын  байт харвааны холбооны  Ерөнхийлөгч, Угур Эрденер, Хөнгөн  атлетикийн комиссийн төлөөлөгч Клаудиа Бокель, Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч нар  багтаж байгаа юм байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex