Бүсгүй таны турж чадахгүй байгаа 10 шалтгаан
Жингийн асуудал нь хэзээд хүмүүсийн хувьд хамгийн ярвигтай зүйлсийн нэг байсан. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд яаж ч хоолоо сойж, дасгал хийсэн турж чаддаггүй хүмүүс байдаг билээ. Тэгвэл "Бостоны эрүүл мэндийн байгууллага"-аас тэдгээр хүмүүстэй ижил зовлонтой Америкийн 40 сая хүмүүст, яагаад турж чадахгүй талаар судалгаа хийсэн байна. Ингээд таны турж чаддаггүй хамгийн түгээмэл 10 алдааг хүргэж байна.
1. Хангалттай ус уухгүй байх
Хүний биеийн 60 хувь нь уснаас бүрэлддэг. Ус нь бие организмд огтхон ч
муу биш бөгөөд, өдөр бүр бага багаар тогтмол ууж хэвшээрэй.
2. Ижил төрлийн олон хоолноос татгалзах
Хооллох бүрдээ тодорхой хэмжээний жимс ногоог идэх зүйлдээ оруулж
байгаарай. Харин махан зүйл идсэний дараа чихэр, амттан идэх нь турахад
саад болдог гэнэ. Зарим хүмүүс хүнд хоолны дараа исгэлэн, чихэрлэг
амттай зүйл идэхийг хүсдэг шүү дээ. Энэ нь буруу юм байна.
3. Мах идвэл таргална
Хүмүүс махыг таргалуулдаг гэж боддог. Үнэндээ огтхон ч тийм биш,
өрөөсгөл ойлголт юм. Мах нь харин ч таны биед шаардлагатай уургаар
хангадаг бөгөөд тахиа, үхрийн гэх мэт махнууд нь таныг таргалуулдаггүй
байна. Тиймээс энэ бодлоосоо салах хэрэгтэй. Харин өөх ихтэй гахайн
махнаас татгалзаарай.
4. Булчингаа мэдрээд үзээрэй.
Дан ганц гүйж харайгаад байлгүй, биеийнхээ булчингуудыг цочроож,
ажиллуулж өгч байгаарай. Заавал хүнд жингээр биш, биендээ тохирсон
ачаалал өгөх хэрэгтэй шүү.
5. Хэтэрхий их амт оруулагчид
Та хоолоо идэхдээ кетчуп, майонез, амтлагч, цуу зэргийг байнга
хэрэглэдэг юм биш биз? Тэдгээр зүйлүүд нь таныг гэдсийг хөөлгөж,
таргалуулах болно. Тиймээс аль болох нэмэлт амтлагчдаас татгалзаж,
өргөст хэмх, помидор зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.
6. Хангалттай шим тэжээл авч чадахгүй байх
Хүнд байнга нэг л зүйл дутуу санагдаж, дотроос амттай юм нэхээд ирэх нь
таны бие хангалттай шим тэжээлийг авч чадахгүй байгаагийн дохио байдаг
байна. Таны ходоод мэдээж хогийн сав биш. Идэж байна гээд хамаа намаагүй
зүйл идээд байлгүй, хоолныхоо шил тэжээл, калори зэргийг хянаарай.
Хангалттай шим тэжээлээ аваад ирсэн цагт, өлсөх, амттай зүйл идэхийг
хүсэх зэрэг нь аажмаар багасах болно. Үнэхээр амттай зүйл идэхийг хүсвэл
жааханг идээд л хорхойгоо дарчихаарай охидоо.
7. Сэтгэлийн хямрал
Тэгээд ч жин хасахгүй байна гэж үү? Үгүй дээ бүсгүй минь таны бие эрхтэн
таныг сорьж байгаа юм. Энэ үед л буугаад өгчих юм бол, таны өмнөх хүч
хөдөлмөр талаар өнгөрөх болно шүү. Тиймээс хүлээцтэй хандаж, жаахан ч
гэсэн өөртөө урам өгч баярлуулж байгаарай. Стресс, уур бухимдал,
сэтгэлээр унах зэрэг нь юуг ч сайнаар өөрчлөхгүй.
8. Хангалттай унтаж амрахгүй байх
Хүн дунджаар өдөрт 8 цагийн турш унтаж амарсан байх ёстой гэнэ. Та арай дутуу нойртой явдаг юм биш биз? Дутуу нойртой явснаар аажимдаа нойр хулжих, эрхтэн системүүд амарч чадахгүйгээс ажиллагаанд доголдол учирдаг байна. Үүний үр дагавар таныг төсөөлөөчгүй ихээр хямраах болно. Эрүүл мэндийн хувьд асар их хохирно гэсэн үг. Тиймээс ажил амралтаа зохицуулаад аль болох тайван унтаж амрахыг хичээгээрэй.
9. Илчлэг ихтэй ундаанууд
Зөвхөн хоол хассанаараа турна гэж байдаггүй. Амьдралын зөв хэвшил ч үүнд
хамаарна. Хэдий хоол сойгоод, пиво, архи, жүүс, гаазтай ундаа зэргүүдэд
хамгийн ихээр илчлэг, сахар агуулагддаг байна. Уух ундаагаа багасгаад
усаа ихэсгэвэл яаж байна? Усыг зүгээр ч нэг уучихгүй, завсарлагатай бага
багаар уувал биед илүү шингэдэг байна. Түүнчлэн хоолны дараа шууд
шингэн уулгүй, хэдэн минутын зайтай уугаарай.
10. Буруу дасгал хөдөлгөөн хийх
Ихэнхи хүмүүс дасгал хөдөлгөөн их хийх тусмаа турж, гоё сайхан болно
хэмээн эндүү боддог. Дасгал хөдөлгөөнийг удаан хийхдээ гол нь биш,
хамгийн гол нь зөв техникээр, зөв дасгалыг сонгож хийхэд чухал байдаг
байна. Өнөө үед цахим технологи өндөр хөгжсөн учир, дасгал олно гэдэг
тийм ч хэцүү биш болсон. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн
бол, хамгийн гол нь хэзээ амрах, үргэлжлүүлэн дасгалаа хийх, амьсгалаа
зөв авч гаргах зэргүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ. Гэрийн
нөхцөлд хийх хамгийн тохиромжтой дасгал бол "кардио" дасгалууд юм.
Эдгээр дасгалыг хийхэд тоног төхөөрөмж огт хэрэг болохгүйн дээр,
өөрийнхөө биеийн жинг зөв хувиарилж, ачаалал өгөх, түүнчлэн дасгалын
дараах сайн үр дүнтэй байдаг байна.
Эх сурвалж: caak.mn
Сэтгэгдэл байхгүй байна.