Тэгшилж хайчилсан урт үс жин нэмж харагдуулдаг
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш, цаас хэдий нимгэн ч чичихээс цааш гэдэг сайхан үг бий. Гоо сайхны салбарт гаргадаг ганц хоёр алдаа байвал засахад хэзээ ч оройтохгүй шүү бүсгүйчүүд ээ! Ингээд эхэлцгээе…
Урт үс. Монгол эмэгтэйчүүд урт сайхан үсээрээ чимдэг уламжлалыг бид мэднэ. Гэвч нуруу давж, тааз шүргэтэл ургуулах үнэхээр шаардлагатай гэж үү?
Тэгшилж хайчилсан урт үс эмэгтэй хүнийг ар талаас нь бага зэрэг жин нэмэгдүүлж харагдуулдаг. Харин V буюу хоёр захаас нь илүүхэн шингэлүүлээд гол хэсэг рүүгээ унжсан маягтай үсний тайралт бэлхүүсийг нарийсгаж, илүү гоё галбиртай харагдуулах ажээ.
Суурь кремны гол зорилго нь арьсны өө сэвийг дарж, гоо сайхныг улам төгс бүтээхэд оршдог.
Гэвч хүзүүгээ умартаж суурь кремны ид шидийг эсрэгээр нь эргүүлсэн эмэгтэйчүүд яг маск зүүсэн мэт харагддаг шүү. Тиймээс нүүрний адил хүзүүндээ ч бас чийгшүүлэгч тосоо түрхээд дараа нь суурь кремээ тавьж байхаа мартав аа охид оо!
Франц маникюрт дурлагсдын анхааралд.
Хэдэн жилийн өмнө гайхалтай байсан нь үнэн. Гэхдээ одоо франц засалтаа шинэчилэх цаг болсон.
Бид чиний хөөрхөн уруулыг төвөггүйхэн олоод харчихна.
Уруулаа тодотгох гэж тод өнгийн харандаа хэрэглэх шаардлага огт байхгүй. Хэрэв хүсвэл өөрийн уруулын болон уруулын будагтайгаа ижил өнгийн харандаагаар хүрээлж байгаарай.
Хумсаа авах, шүдээ чигчлэх, үсээ самнах гээд нарийн ширийн зүйлсээ хаалганы цаана амжуулж байгаарай.
Нэг хэсэг загварын ертөнцөд дутуу арилгасан мэт хумсны будаг этгээд сонин байж, олны анхаарлыг татсан. Гэхдээ моодны будалт, эмтэрч унасан будаг хоёрын ялгааг анзаарсан л биз дээ?! Завгүй бол зүгээр л
Одоогоос хэдэн жилийн өмнө хөмсгөө шивүүлсэн эмэгтэйчүүд нэг зүйлийг сайн мэднэ.
Өнгө нь хэзээ ч сайхан бор, хараараа үлддэггүй. Улаан эсвэл хөхөртсөн цэнхэр болж хувирдаг! Тэгэхээр чи нумарсан хөх хөмсөгтэй болмооргүй байгаа учраас харандаа хэрэглэж сурах нь хамаагүй дээр сонголт. Харин харандаа сонгохдоо гарын ар дээрээ зураад үз. Нарны гэрэлд сайтар ажиглавал харандааны үндсэн өнгө туяарч харагддаг. Улаан өнгөний суурьтай харандаа авахаас татгалзаж (чамайг хөгшин харагдуулна), ногоон саарал өнгөтэйг сонгоорой
Сэтгэгдэл байхгүй байна.