Амьдралынхаа гуравны нэгийг зориулдаг ажил мэргэжлийн тухай

0

              Манай оронд  ерөнхий боловсролын сургуулийг жил бүр 30-39 мянган сурагчид  төгсдөг байна.  2014 онд  38000 хүүхэд ЭЕШ өгчээ.  Мөн жилд дунджаар 30 орчим мянган оюутан их, дээд сургууль төгсөн ажлын байр хайдаг.  Харин улсын хэмжээнд 19.8 мянган бакалаврын зэрэгтэй,  магистр  болон түүнээс дээш зэрэгтэй 0.5 мянган ажилгүйчүүд  байдаг гэсэн тооцоо гарчээ. Нийт ажилгүйчүүдийн тоо 46000 байнаИхэнх хүмүүс дор хаяж хоёр мэргэжил эзэмшин 2-3 их дээд сургууль дүүргэх нь элбэг.  Энэ нь залуус нийгмийн хэрэгцээг мэдрэлгүй мэргэжлийн сонголтоо буруу хийдэг, амьдралаа баталгаажуулахын тулд ахин сурах шаардлага гардгийг илэрхийлнэ. Үүн дээр их дээд сургуулиуд ч олон тооны давхардсан мэргэжлээр тус бүртээ оюутан сургаж ажилгүйчүүдийн тоог нэмсээр, цаг хугацаа хөрөнгө мөнгө хий дэмий үрэх явдал гардаг.  Европт их дээд сургуулиудыг  төгсөгчдийн хэдэн хувь нь сонгосон мэргэжлээрээ цааш ажиллаж байгаагаар нь сайн мэргэжилтэн бэлддэг эсэхийг дүгнэн тодорхойлдог байна. 

  Мэргэжлийн чиг баримжааны талаар өсвөр насныханд хангалттай  мэдээлэл өгч  эцэг эх сурган хүмүүжүүлэгчид тэдэнтэй зөвлөлдөж, сонирхлыг нь дэмжин чиглүүлж  чаддаггүйгээс  өөрийн мэддэг түгээмэл мэргэжлүүдийг сонгон менежер,  эдийн засагчид хэт ихээр бэлтгэгдсээр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байна. Хүн бүрийн өмнө ямар мэргэжил сонгох вэ?  хэмээх асуулт байнга тулгардаг. Тэгвэл дэлхийн хэмжээнд ямар мэргэжил эрэлт хэрэгцээ ихтэй байгааг сонирхоцгооё.

2017 он хүртэл хамгийн их эрэлт хэрэгцээтэй байх гурван мэргэжил

1. Шинжээчдийн үзэж байгаагаар ирээдүйд техникийн мэргэжилтнүүд хамгийн  ихээр үнэлэгдэх ажээ.

 Техникийн өргөн хүрээний мэдлэгтэй , эдийн засаг болон  эрхзүй мэддэг  байх нь таныг амжилтанд хүргэх болно.  Мөн  олон улсын хамтын ажиллагаа түншлэл хурдцацтай өсч байгаа өнөө үед хүн бүр гадаад хэл эзэмших шаардлага урган гарч байна. 

Ирээдүйд нарийн мэргэших шаардлага улам өсөх  төдийгүй  ажиллаж байгаа салбараас үл шалтгаалан залуу  мэргэжилтнүүд  өөрийн мэргэжлийн хүрээнд хэд хэдэн үүрэг гүйцэтгэсээр байх  бололтой.

Үйлдвэрлэлийн салбарт  шинжлэх ухааны чиглэлээр нарийн мэргэшсэн удирдах арга барил эзэмшсэн мэргэжилтнүүд илүү үнэлэгдэх ажээ.

2.   Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд  программ хангамжийн ажилтнууд , дизайнерууд болон  график дизайн хэвлэлийн мэргэжилтнүүд

Програм хангамжийн зах зээл бусдаасаа хамгийн хурдацтай хөгжсөөр байх бөгөөд  үүнд ажиллах мэргэжилтнүүд дахиад арваад жилийн турш хамгийн эрэлт хэрэгцээтэй байх хандлага ажиглагдаж байна.

3.  Нано технологийн мэргэжилтнүүд

Тун удахгүй нано технологийн мэргэжилтнүүд бараг бүх төрлийн салбарт шаардагдах тул энэ нь  зүй ёсоор  хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн тоонд багтсаар байна.

Ойрын ирээдүйд эрэлт хэрэгцээ  өсөх хандлагатай мэргэжлүүд

Үйлчилгээний салбарын мэргжилтнүүд

Үйлчилгээний салбарт маш сонирхолтой шинэ хандлага гарч ирж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн  судалгаагаар нарийн мэргэжлийн үйлчилгээний салбар дахь мэргэшсэн ажилтнууд маш их дутагдалтай байна. Жишээ нь:  мэргэшсэн эмч нар (нүдний эмч, шээс бэлгийн замын өвчний нарийн мэргэжлийн эмч, гэмтэл согогийн эмч ), эрүүл мэндийн ажилтан, рестораны ажилтан, үсчин гэх мэт.

Ачаа тээврийн мэргэжилтэн

Эдгээр мэргэжилтнүүд ачаа бараа эргэлтиийг удирдан зохион байгуулдаг бөгөөд олон улсын хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн харилцаа идэвхжихийн хирээр энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн шаардлага өсөх хандлагатай байна.

Экологи

Олон нийт байгалийн бохирдол, экологийн эрүүл ахуйд  улам их анхаарал хандуулах болсон бөгөөд байгаль орчиноо хамгаалах нөхөн сэргээх талаар шинэ боломжуудыг эрэлхийлэх болсон.  Тиймээс энэ чиглэлд  мэргэшсэн  физик, хими, биологийн өргөн мэдлэгтэй мэргэжилтнүдийн шаардлага их байх ажээ.

Химийн мэргэжилтэн

Манай дэлхий дээрх нефтийн нөөц хязгаарлагдмал тул  ойрын ирээдүйд эрчим хүчний болон химийн мэргэжилтнүүд хамтран шинэ төрлийн түлш гаргах бодит шаардлага улам ихэссээр байна.

Маркетингийн мэргэжилтнүүд

Одоогийн байдлаар энэ чиглэлийн мэргэжилд эрэлт хэрэгцээ буураад байгаа боловч хэдхэн жилийн дараа зах зээл судлаачдын хэрэгцээ эргэн нэмэгдэх ажээ. Маркетингийн мэргэжилтнүүд санхүүгийн зах зээлд (банк санхүү, даатгал )  улам их шаардагдах болно хэмээн судлаачид үзэж байна. 

Дараах мэргэжлүүд  2020 он хүртэл  эрэлт хэрэгцээ нь бууран хөдөлмөрийн зах зээлээс шахагдах болно хэмээн судлаачид үзэж байна.  

· Шуудангийнүйлчилгээ, илгээмж,  захиа хуваарилан хүргэгчид ,  ийм машины операторчид  48,5%↓

· Шуудангийнүйлчилгээ, бичиг хэргийн ажилтнууд  -48,2%↓

· Шуудангийн салбарынэрхлэгчболонудирдлагууд -27,8%↓

· Оёдлынмашиныоператорч -25,8↓

· Хуваарилах самбарын оператор -23,3%↓

· Сүлжмэл эдлэл болон даавуу нэхмэлчин, нэхмэлийн машины операторууд 18,2%↓

· Мөнгө хураагчид  -17,9%↓

· ХэвлэлийнИнженер, техникийнажилтан -15,9%↓

· Түлшний шахуургын системийн операторууд, түлш боловсруулах үйлдвэрийн оператор 14,0%↓

· Химийн үйлдвэрийн системийн операторууд -12,2%

                                                                                                                                                                                  О.Ачиймаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex