Эмма Уотсоныг оролдвол торгуулна
Дэлхийн
нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Оксфордын удирдлага жүжигчин Эмма
Уотсонтой хамт гэрэл зургаа авахуулахыг хүссэн юм уу түүнээс гарын үсэг
авахаар хандсан оюутан болон ажилчдаа толгой дараалан торгож байх
шийдвэрийг гаргажээ. Учир юунд вэ гэвэл, "Харри Поттер” киноны од 26
настай бүсгүй хэсэг хугацаанд уран бүтээлийн чөлөө авч, мэдлэг
боловсролдоо анхаарахаар шийдсэн аж. Тэгвэл үүнд нь түүний шүтэн
бишрэгчид ихээхэн садаа болж байгаа гэнэ шүү. Оюутнууд түүнийг хаа явсан газар нь дагаж, гарын үсгийг нь авахаар анги танхимынх нь гадаа эргүүлдэж, ганц хором боловч түүнтэй харьцахыг хүсэмжлэх болжээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн хамгийн эртний их сургуулиудын нэг болох Оксфордын захирал Эрдмийн зөвлөлөө хуралдуулж, Урлаг болон Их Британийн уран зохиолын тэнхимд суралцдаг оюутан Эмма Уотсонд хэнбугай ч болов ойртох ёсгүйг зарласан байна. Торгуулийн систем нь сонирхолтой гэнэ. Оюутнуудын кредит цагаас хасах аж.


Сэтгэгдэл байхгүй байна.