Залилан хийсэн гоо бүсгүй шоронд хоригдоно
Америкийн гоо бүсгүй шалгаруулах Miss Pennsylvania тэмцээний ялагч бүсгүй өөрийгөө хорт хавдартай болсон гэж худал яриад хандивын мөнгө цуглуулсныхаа төлөө 2-4 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлжээ. Энэ бүсгүй худал хэлээд 30 гаруй мянган доллар цуглуулсан аж. Энэ мөнгийг цахим сүлжээ хэрэглэгчид түүний дансанд хийсэн байна.
24 настай Брэнди Уивер-Гэйтс гэдэг бүсгүй шоронд хоригдоод нэг жил орчим болсон бөгөөд шүүхийн шийдвэрийг дөнгөж сая түүнд танилцуулжээ. Мөн энэ бүсгүй хууран мэхлэх замаар олж авсан мөнгөө буцааж өгөх ёстой болов. Хэрэг явдал 2013 онд болсон билээ. Өрөвч сэтгэлтэй 165 хүн түүний дансанд мөнгө хийсэн аж. - See more at: http://www.wikimon.mn/content/69678.shtml#sthash.yU2AyBCf.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.