Бос дүү минь Бос
Бос дүү минь бос ялагдаал биз
Бодол болж бүү гуниглаа бос
Ялагдах өдөр чинь цөөхөн байсныг түмэн мэднэ
Ялах өдрүүд олон цаашдаа ч үргэлжилнэ бид мэднэ
Алдсан алдаа болгон амжилтын босго байдгийм
Асгарсан хөлс бүхэн амжилтын үнэ байдгийм
Алдар нь цуурайтаж аархах нас иржэл байгаа
Аваргын титэм чиний цус ясанд чинь байгаа бос
Дан цагаан замаар давхиж хүрэх сайхан бишээ
Даваа давааны өндрийг давж гарах л сайхаан
Дахиад тулах хатуухан даваа ирнэ чи мэдэж байгаа
Дараагийн олимпод аварга болоорой бид хүсэж байна
Балчирхан наснаасаа амьдралаа зориулсан жүдо чинийх
Баараггүй сурах мэх бүгд л чинийх дүү минь бос
Бартаа саад байх тусам эр хүн хурцлагддаг юм
Барилдаан бүхэн сургамж байдгийм бос дүү минь
Удахгүй чиний алдар цуурайтана урвайж суусныг бүгд мартана
Улсын нэр төрийн дуулалыг бусдын тэнгэрт хадааж
Олон түмэн монголчуудын омогшил бахархал чи болно
Олимпийн дэвжээнд босоо байж аваргын титэм авнаа бос дүү
Н.Дүгэржав
Сэтгэгдэл байхгүй байна.