Шинэ мэдээ
Хатан заяаг минь зөөллөж өр нимгэн болгох үртэйдээ би баян хүн
Хатуу орчлонгийн жаманд бүдэрхэд удмыг минь залгах хүүтэйдээ би баян хүн
Хайр үгүйрдэггүй амьдралд сэтгэлд минь нялхрдаг үртэйдээ би баян хүн
Хагацахын цагт араас минь гашуудах элбэрэлтэйдээ би баян хүн
Оршихуй эс оршихуйн заяанд хүмүүн болж мэндлэхдээ
Бүсгүй заяаг минь тэгшлэн ижийдээ чи минь ирсэн
Орчлонгийн алдарыг хүртэж уйлалд чинь би ухаажиж бодлогшрсон
Оддын гялбаанд ганцаар санааширч хүмүүн заяанд чинь сөгдөн мөргөсөн
Он цагын хувьсалд чамаасаа би өөрийгөө олж хардаг
Омог бардам сэтгэлийнхээ галаа би бадраадаг
Үр минь чи ээжийнхээ амьд явах шалтгаан
Үхэл хүртэл дуудсан ч сэтгэлд чинь би амьдармаар санагдах юм
Алагхан нүдний чинь нулимсыг арчихдаа
Амьдрал чамд минь бэлэглэх алдаа оноог би мэдэрмээр санагдах юм
Үр минь чи ээжийнхээ үргэлжлэл болон мэндэлчээд
Өр нимгэн сэтгэлд минь нялхаараа орших заяатай
Өөрөөс минь илүүтэй бүсгүй заяаг хайрлахдаа
Өвөрт минь эрхлэсэн өдрүүдээ чи мартах ёсгүй
Гэгэлзсэн бодол минь чиний төлөө орших цагт
Гэнэхэн насны дурсамжинд чи минь нялхаараа байх болно
Амиа хувааж энэ орчлонгоор өлгийдүүлэхдээ
Аясын салхи шиг уйлалд чамдаа би нялхрах болно
Л.Ахинсайхан
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.