Туркт халдлага гарч, 8 хүн амиа алджээ
Туркийн өмнөд хэсэгт байрлах Китилтепе хотноо дараалсан дэлбэрэлт болсон талаар "CNN” агентлаг мэдээллээ. Эхний дэлбэрэлт өчигдөр 18.00 цагийн орчимд болсон байна.
Гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. "Халдлагаар найман хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархтсан” хэмээн Цагдаагийн газраас мэдээллээ. "Уг халдлагын цаана Курдын ажилчны намын дэмжигчид бий” хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна.
Амиа алдагсдын тав нь хүүхдүүд байсан гэнэ. Одоогоор уг дэлбэрэлтийг хэн захиалсан нь тодорхойгүй байна.
"Сүүлийн 20 жил Туркийн өмнөд хэсэгт дээрх шиг цус асгаруулсан халдлага гараагүй” хэмээн Хотын захирагч мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.