Майкл Фелпс: Хүү минь надаар бахархаж байгаа байх
АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
-"Рио”-гийн олимп эхлээд нэг долоо хоноогүй байхад та гурван алтан медалийн эзэн боллоо. Та амжилтаараа бахархаж байгаа биз дээ?
-Мэдээж хэрэг бахархаж байна. Америк орон, гэр бүл, нэг баг болсон тамирчдаараа бахархаж байна. Би ялалт байгуулахын тулд тэмцээнд оролцдог. Би хүүхэд байхаасаа ялагдах дургүй нэгэн байсан.
-Оролцсон бүх төрөлдөө алтан медаль авах зорилго тавьсан уу?
-Би юуг ч амлаж чадахгүй. Би бусдын адил хүн. Би үргэлж ялалт байгуулж байгаагүй. Тиймээс би медалийн өнгийн талаар хэн нэгэнд амлалт өгмөөргүй байна. Зүгээр л чадах бүхнээ хийнэ.
-Та өмнө нь Лондонгийн олимпоп оролцоод зодог тайлахаа мэдэгдэж байсан. Гэхдээ та эргэн ирсэн?
-Амжилт гаргах цаг хугацаагаа ашиглахыг хүссэн.
-"Рио”-гийн олимп бол таны тав дахь олимп. Олимпиос хүртсэн таны медалийн тоо 25-д хүрлээ. Эдгээр медалийн 21 нь алтан медаль.
-Сонсоход л сайхан мэдрэмж төрж байна. Тийм ээ би шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ бүхэн үр дүнгээ үзүүлсэн байх. Мэдээж хэрэг "ялалт байгуулана” гэх итгэлээр тэмцээнд оролцдог.
-Рио Де Жанейро хот танд таалагдаж байна уу?
-Тиймээ маш их таалагдаж байгаа. Би өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан. Энэ улсад өнгөрүүлсэн олон сайхан дурсамж надад бий.
-Та өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр хүүтэй болсон. Хүү тань таныг дэмжихээр Рио хотноо ирсэн.
-Хүүгээ харах бүрдээ би баяр баясгаланг мэдэрдэг. Хүү минь надаар бахархаж байгаа байх. Тиймээс би илүү амжилт гарахыг мэрийдэг. Би хүүгийнхээ баатар болохыг хүсч байна.
-Хүүдээ зориулсан ирээдүйн төлөвлөгөө байна уу?
-Энэ талаар ярих хэтэрхий эрт байна.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.