"Алтан найдвар" Д.Отгондалай өрсөлдөгчөө 3:0-ээр яллаа
Монголын боксын шигшээ баг, тамирчдаас "Инчён-2014” Азийн наадамд ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж буй Д.Отгондалай дөнгөж сая ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд өнөөдөр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Сатоши Шимизүтэй тулалдаж, 3:0 харьцаагаар яллаа. Рингний захын бүх шүүгчид манай тамирчинд ялалт өгчээ. Тэрбээр алтан медалийн төлөө Филиппин боксчин Чарли Суарезтэй нударга зөрүүлнэ.
Uls.mn