Майкл Фелпс 20 дахь алтан медалиа зүүлээ
Олимпын наадмаас медаль хүртсэн тоогоороо тэргүүлэгч алдарт усанд сэлэгч Майкл Фелпс дахин гайхамшиг бүтээв. Тэрбээр өнөөдөр болсон 200 метрын далайн гахай сэлэлтийн төрөлд 1 минут 53.36 секундийн амжилтаар Алтан медаль хүртэж дэлхийг гайхшруулаад байна. Өмнө нь 4x100 m чөлөөт сэлэлтээр Caeleb Dressel, Ryan Held, Nathan Adrian нартай хамтдаа уралдаж нэгдүгээр байр эзлэн 23 дахь медалиа хүртсэн түүнийг өнөөдөр гүйцэх хүн байсангүй.
Өмнө нь 19 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн тэрбээр ийнхүү 20 дахь алтан медалиа авсан байна.
1. Майкл Фелпс /АНУ/
2. Масато Сакай /Япон/
3. Тамас Кендереси /Унгар/
Тэрээр одоо эрвээхэй сэлэлтийн 100, 200 метрийн сэлэлтээр өрсөлдөнө.
Ч.Амар
Сэтгэгдэл байхгүй байна.