Дасгал хийхгүйгээр түргэн хугацаанд 5 кг хасах арга
Хэрвээ жин хасахаар шийдсэн ч, ямар дэглэм барихаа мэдэхгүй байгаа бол бид та бүхэндээ Англи бүсгүйчүүдийн дунд моодонд орсон долоо хоногт доод тал нь 5 кг турах дэглэмийг хүргэж байна.
1. Хоолны дэглэмээ өөрчлөхдөө илчлэгийг хэт бууруулж болохгүй.
Ингэснээр та улам илүү өлсч, биеийн бодисын солилцоо буурна. Биед шаардлагатай илчлэгийг авч чадаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Доктор Каллауэй дараах томъёог санал болгож байна. Хэрвээ та эрэгтэй хүн бол биеийн өндрөө эхлээд 2,54-ээр, дараа нь 12,7-гоор үржүүл. Биеийн жингээ эхлээд 0,45-аар, дараа нь 6,3-аар үржүүлээд гарсан хоёр тоог хооронд нэмээд гарсан хариун дээр 66-г нэм. Дараа нь өөрийн насаа 6,8-аар үржүүлээд өмнөх үйлдлийн хариугаас хас. Харин эмэгтэй бол өндрөө эхлээд 2,54-өөр, дараа нь 4,7-гоор үржүүл. Дараа нь биеийн жингээ эхлээд 0,45-аар, дараа нь 4,3-аар үржүүл. Энэ хоёр үржвэрийг хооронд нэмээд, дахин 655-ыг нэм. Дараа нь насаа 4,7-гоор үржүүлээд гарсан хариуг түрүүчийн хариугаас хас. Хэрвээ таны хэргэлэж байгаа хүнсний илчлэг гарсан хариунаас бага бол та шаардлагатай илчлэгийг авч чадахгүй байна гэсэн үг. Харин гарсан хариутай тохирох хэмжээний илчлэгийг авч чадвал жилийн дараа 5 кг-аар турах болно.
2. Зөв хооллох
Өглөө та цайгаа уугаад гарсан ч өдрийн хоолноос өмнө хоёр ширхэг гурилан боов идчихэд яав л гэж бодно. Эсвэл оройн хоолны өмнө хэдэн ширхэг жигнэмэг иднэ. Энэ маягаар долоо хоноход л та илүү 700 калори илчлэг авч жилдээ таван кг-аар жингээ нэмнэ гэсэн үг. Хоолны хооронд идээд сурчихсан болохоор шууд татгалзахад хэцүү байгаа бол үрсэн лууван, шинэ ногооны салад зэрэг илчлэг багатай зүйл идээрэй.
3. Орой 21 цагаас хойш болон шөнө хоол идэхийг бүрмөсөн хоригло.
Илүүдэл жинтэй ихэнх хүн оройн хоолны дараа гол төлөв юм идээд заншчихсан хүмүүс байдаг. Оройн хоолоо идсэний дараа ажил дээрээ ч юм уу, эсвэл гэртээ ажиллаад, эсвэл хүүхдүүдтэй зууралдаад ядарчихсан хүн алдсан энергиэ нөхөхийн тулд бага зэрэг идээд авахад яахав гэж боддог байна. Гэтэл үнэндээ энэ бодол маш ташаа байдаг байна. Оройн хоолны дараа унтахын өмнө юм идмээр санагдаад байвал аль болох гал тогооноос хол байх хэрэгтэй. Унтахынхаа өмнө гадуур салхинд алхаж болно шүү дээ. Юм идмээр санагдаад бүүр болохгүй бол илчлэг багатай жимс ногоо идээрэй. Ингэснээр та жилийн дараа таван кг жин хасна.
4. Долоо хоногт хоёр удаа цагаан хоол ид.
АНУ-ын Калифорни мужийн Эрүүл ахуйн хүрээлэнгийн доктор Дин Орнишийн "хоолны дэглэмээ өөрчилснөөр судасны хананд өөхөн давхарга үүсэхийг зогсоож, улмаар атеросклероз өвчнөөс сэргийлнэ” гэсэн таамаг олон хүний анхаарлыг татаад байна. Түүнээс гадна Орниш өөрсдийн зүрх судасны өвчтэй үйлчлүүлэгдэдээ илчлэг багатай цагаан хоолны дэглэм бариулснаар тэдний бүсэлхийн тойрог нарийсч байгааг ажигласан байна.
5. Чөлөөт цагаараа найзуудтай хөлсөө гартал бүжиглэ.
Бүжиглэх үед биед хуримтлагдсан өөх тос хамгийн хурдан "шатдаг” байна. Долоо хоногт ядаж нэг удаа хоёр цаг бүжиглэдэг бол жил хагасын дараа таван кг турна. Хэрвээ ламбада, твист бүжиглэдэг бол ердөө жил хүрэхгүй буюу 11 сарын дотор л таван кг-аар жингээ хасч чадна. Танд амжилт хүсье
Сэтгэгдэл байхгүй байна.