Сэвх, нөсөө толбо арилгагч гайхалтай маск
Улаан болон хар толбо нь батга эдгэсний дараа үлддэг. "Hyperpigmentation” буюу батга үүссэн арьсны хэсгийн өнгөнд өөрчлөлт орохыг хэлнэ. Нөсөө толбо нь нас ахих тусам, нарны хамгаалалт хэрэглээгүйгээс, арьсны зарим төрлийн өвчин, жирэмслэлт зэргээс болж үүсдэг хэмээн өмнөх нийтлэлд өгүүлсэн билээ.
За тэгэхээр нөсөө толбоны эсрэг хамгийн шилдэг маскыг хүргье. Эхлээд зүгээр л хэрэглээд үз. Үр дүн нь гайхалтай байх болно.
Турмерик бол гэрийн нөхцөлд маск хийх хамгийн шилдэг жор гэж болно.
Орц:
- 1 цайны халбага лимоны шүүс
- 1 цайны халбага нунтаг турмерик
/энэ аль дээр авсан зураг шүү. яг энэ Good Price-д байгаа. 2000-3000төй л байсан байх шүү. Гэхдээ яг ургамлаар нь аваад үрэгчээр үрвэл илүү дээр л дээ. Меркури дээр очоод турмерик гэхээр гаргаад ирнэ ээ./
Бэлтгэх:
Бүх орцоо сайтар хутгаад нөсөө толбо болон сорвитой хэсэгтээ түрхэнэ. 15 минут орчим хаттал нь байлгана. үүний дараа бүлээн усаар угаана.
Тус маскыг түрхсэний дараа наранд гарч болохгүй. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл шүршүүрт орохын өмнө хэрэглээрэй. Өдөрт 1-2 удаа тавих хэрэгтэй ингэснээр та мэдэгдэхүйц үр дүнг харах болно.
АНХААР: Хэрвээ та эмзэг арьстай бол маскандаа бага зэргийн ус хийгээрэй, бүр хэт эмзэг арьстай бол усны оронд сүү хийх хэрэгтэй.
Энэтхэгийн уламжлалт уг маск нь маш үр дүнтэй бөгөөд эдгээр орцууд нь нэгдсэнээр үр дүн нь бүр ч илүү байх болно. Лимоны шүүс нь арьсыг гуужуулж, турмерик нь арьсыг цайруулна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир арьсыг өнгөлөг болгоно.
Сэтгэгдэл байхгүй байна.