Нүүрний үхэжсэн эд эсийг цэвэрлэх 5 скраб
Арьсны нүх сүв бүхирдож бөглөрснөөр улмаар батга гарч, өнгөө алдан хуурайшдаг. Тиймээс үхэжсэн эд эсийг гуужуулж шинэ эд эсийг гарган арьсаа нөхөн төлжүүлэх хэрэгтэй. Ингэснээр та залуу сайхан харагдаж арьс тань өнгөлөг, эрүүл, зөөлхөн болох болно.
Зөөлөн гуужуулах нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд гагцхүү нүүр гэлгүй амархан борлодог өвдөг, тохой, хөл, гарныхаа арьсыг ч гуужуулж байх ёстой. Тэглээ гээд үнэтэй химийн гаралтай бүтээгдэхүүнээр арьсаа гуужуулах гэсний хэрэггүй. Гал тогоон дахь бүтээгдэхүүнүүдээрээ л үхэжсэн эсийг зайлуулж, цэвэрхэн, өнгөлөг болох боломжтой.
1. Овьёос
Овьёос нь бүх төрлийн арьсанд тохирох хамгийн гайхалтай гуужуулагч юм. Үхэжсэн эд эсийг арилгаж, арьсыг гүн цэвэрлэнэ. Овьёосонд агуулагдах витамин, эрдэс нь арьсанд тэжээл өгч, уураг нь арьс чийг алдахаас сэргийлнэ.
- 2 цайны халбага түүхий овьёосыг аяганд хийнэ. Мөн 2 цайны халбага цэвэр тараг, 1 цайны халбага зөгийн бал нэмэн сайтар хутгаж нүүрэндээ түрхэн зөөлнөөр массажлан үхэжсэн эд эсийг арилгаарай. Эцэст нь 10-15 минут нүүрэндээ маск маягаар байлгад хүйтэн усаар цэвэрлэнэ. Хөнгөхөн чийгшүүлэгч тос түрхэнэ.
- 2 цайны халбага овьёос, 2-3 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага лимоны шүүс, бага зэргийн ус хийж зуурмаг болгоно. Нүүрэндээ түрхээд хэдэн минут скраблана. 10 минутын дараа бүлээн усаар угаагаарай.
7 хоногт 1-2 удаа л хийгээрэй. Овьёосоо нүүрэндээ ч биендээ ч хэрэглэж болно
2. Сахар болон Оливийн тос
Сахар болон оливийн тосны хослол нь бүх төрлийн арьсанд тохирно. Сахар үхэжсэн эд эсийг арилгадаг бол оливийн тос нь арьсыг гайхалтай чийгшүүлнэ.
Энэхүү скрабыг уруул, нүүр гээд биеийн бүх хэсэгт хэрэглэж болно.
- ½ аяга нарийн ширхэгтэй сахар /болж өгвөл бор сахар/ 2 - 3 цайны халбага цэвэр оливийн тос
- 2 - 3 цайны халбага зөгийн бал, бага зэргий лимоны шүүс нэмээд сайн хутгана
- Скрабаа нүүрэндээ түрхэн 2-3 минут үрж скраблана.
- Бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
3. Ногоон цай
Ногоон цайгаа уучихаад пакетыг нь хаячихдаг бол түр азнаарай.
- Хэрэглэсэн 1-2 ногоон цайны пакетаа задлан аяганд хийгээд дээр нь 2-3 цайны халбага зөгийн бал хийнэ.
- 1 цайны халбага хүнсний сод хийж болно хийхгүй байсан ч болно.
- Бүх орцоо сайтар хольж өтгөн зуурмаг болгоно.
- Нүүрэндээ түрхээд 10 минутын дараа нойтон гараараа зөөлөн үрж арьсаа гуужуулна.
7 хоногт 1 удаа хэрэглэнэ.
4. Кофе
Сүүлийн үед кофегоор скраб хийх нь нэлээн түгээмэл болсон. Олны танил одууд хүртэл шүү.
Нунтаг кофе нь үхэжсэн эд эсийг арилгахаас гадна арьсны бүтцийг сайжруулж, гэмтсэн арьсыг нөхөн сэргээнэ.
- 3 цайны халбага нунтаг кофе, 1 цайны халбага цэвэр оливийн тос эсвэл буйлсны тос, 1 цайны халбага цэвэр зөгийн бал, 1 цайны халбага нарийн ширхэгтэй сахар
- Бүх орцоо нийлүүлж сайтар хутгана.
- Нүүр, хүзүү, өвдөг, тохойндоо түрхээд зөөлнөөр үрж арьсаа гуужуулна.
- Зөөлнөөр үрсний дараа 5-10 минут байлгаж байгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
7 хоногт 1 удаа хэрэглэнэ.
5. Жүржийн хальс
Жүржээ идсэнийхээ дараа хальсыг нь битгий хаяаарай. Үүний оронд наранд хэдэн өдөр хатаагаад нунтаглан гоо сайхандаа хэрэглээрэй.
- Нунтагласан жүржж нүүр хүзүүндээ түрхэнэ
- 15-20 минут байлгаж байгаад гараа норгон зөөлнөөр үрж цэвэрлэнэ.
7 хоногт 1 удаа хэрэглээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.