Биеийн хэлээ сайжруулах 18 арга

0

Хэнтэй ярилцаж байгаагаас шалтгаалан хүмүүс өөрийгөө ойлгуулах олон төрлийн хэлбэрээс сонгон ашигладаг.

Биеийн хэлээ өөрчлөх гэж байгаа бол эхлээд та өөрийн биеэр илэрч буй тэр үйлдлүүдээ ажиглаж мөн хянаж чаддаг болох хэрэгтэй. Өөрийгөө хэрхэн сууж, зогсож, гар хөлөө хэрхэн хөдөлж байгааг мөн бусадтай ярилцаж байхдаа ямар үйлдлүүд гаргаж байна вэ зэргийг үргэлж анзаарч байх ёстой. Ингэхийн тулд эхлээд та толины өмнө дадлага хийж болох юм. Танд инээдтэй санагдаж болох ч ганцаараа байх үедээ туршаад үзээрэй.

Биеийн хэлээ сайжруулж эхлэх гэж байгаа бол маш жижиг өөрчлөлтөөс эхэлнэ. Ингээд туршицгаая:

 

 

1. Гар болон хөлөө битгий зөрүүл.

Та өмнө нь гараа хооронд нь зөрүүлж болохгүй энэ нь таныг хаалттай ямарваа нэг зүйлээс болгоомжилсон байдалтай байгааг илтгэнэ. Энэ байрлал нь мөн таны хөлтэй бас хамаатай юм. Гар болон хөлөө үргэлж нээлттэй байрлалд байлга.

 

 

2. Нүдээрээ холбоо тогтоо, гэхдээ битгий цоо ширт.

Ямар ч хүнтэй ярилцаж байсан та тэдэнтэй нүдээрээ холбоо тогтоож чадвал маш сайхан харилцаа үүсгэж чадна. Ялангуяа тэднийг сонсож байх үед. Гэхдээ та хэт удаан ширтвэл тантай ярилцаж буй хүн эвгүй байдалд орж магадгүй. Бас хэрвээ та харилцаж буй хүнийхээ нүд рүү харж чаддаггүй бол тэд таныг өөртөө итгэлгүй, эсвэл худлаа зүйл ярьж байна гэсэн буруу ойлголт төрөх болно. Нүдээрээ холбоо тогтоох нь эхний ээлжинд танд эвгүй, айдас мэдрэгдэж байж магадгүй тэглээ ч гэсэн та үргэлж дасгал сургуулилалт хийвэл та үүнийг хийж чаддаг болно.

 

 

3. Зай эзэлж байгаагаасаа битгий эмээ.

Жишээ нь: та 2 хөлөндөө багахан хэмжээний зай аван зогсвол таныг өөртэй итгэлтэй бас тухтай байгааг илтгэнэ.

 

 

4. Мөрөө сулла.

Хэрвээ та биеэ чангарч байгааг мэдэрвэл хамгийн хялбар арга бол мөрөө суллах явдал юм. Тайван байхыг хичээгээрэй. Мөн олны дундаас бага зэрэг холдоод биеэ суллан үл ялиг мөрөө сэгсэрч болно.

 

 

5. Хүмүүсийг ярьж байхад толгойгоо дохиж бай.

Та хүмүүсийг сонсож байхдаа тэдний яриаг дэмжин толгойгоо дохиж байгаарай. Гэхдээ үүнийг хэтрүүлэх юм бол яг л тоншуул Вүүдий Вүүдпекер шиг харагдах болно.

 

 

6. Битгий бөгтий, үргэлж цэх суу.

Гэхдээ тайван байхдаа биеэ битгий чангалаарай.

 

 

7. Ойрт гэхдээ хэт их биш.

Хэрвээ та бусад хүмүүсийн сонирхлыг татахыг хүсч байвал ярилцаж буй хүн рүүгээ бага зэрэг ойртож болно.

 

 

8. Инээмсэглэ.

Битгий үргэлж төв царай гарга. Хэн нэгэн хүн хөгжилтэй зүйл ярьж байвал инээмсглэ. Бүр чангаар инээсэн ч болно. Хэрвээ та хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж чадвал тэд таныг илүү ихээр сонсоно. Гэхдээ өөрийнхөө ярьсан хошигнол дээр өөрөө түрүүлж битгий инээгээрэй. Энэ нь таныг эвгүй байдалд оруулна. Өөрийн яриагаа дууссаны дараа инээмсэглээрэй гэхдээ чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Үгүй бол та дүр исгэж буй мэт харагдах болно.

 

 

9. Нүүрэндээ битгий хүр.

Энэ үйлдэл нь таны сонсогчид болон ярилцаж буй хүний тань анхаарлыг сарниулах болно.

 

 

10. Толгойгоо дээшлүүл. Бүү доошоо хар.

Энэ нь таныг өөртөө итгэлгүй эсвэл ямар нэг зүйлээ гээчихсэн юм шиг харагдуулна. Хэрвээ та толгойгоо эгц байлгавал таны нүд ч мөн тийм байна.

 

 

11. Бага зэрэг удаан хөдөл.

Үүнд олон зүйлүүд хамаарна. Удаан алхах нь таныг тийм ч өөртөө итгэлтэй бас тайван байна гэж харагдуулахгүй л болов уу. Таныг илүү стресст оруулж магадгүй. Хэрвээ хэн нэгэн танд хандаж үр хэлвэл тэр зүг рүү битгий огцом хар.

 

 

12. Бүү сандар.

Сандралаа багасгахын тулд хөлөө сэгсэрч, хуруунуудаа салгах хөдөлөөн хийж болно. Мөн та анхаарлаа гол зүйлдээ төвлөрүүлэн бусад зүйлсийг толгойноосоо авч хая.

 

 

13. Гараа илүү итгэлтэйгээр ашигла.

Юу ярьж байгаагаас тань шалтгаалан таны нүүрний хувирал, гарны хөдөлгөөн зэрэг хөдөлж байдаг. Таны гар ярианд тань оролцон аливаа зүйлийг дүрслэн үзүүлвэл ярьж буй зүйлд илүү хүч нэмдэг. Гэхдээ үүнийг хэтрүүлэн ашиглаж болохгүй. Энэ нь мөн л сонсогчдын тань анхаарлыг сарниулна. Бас таны гар эргэн тойронд тэнүүчлэх ёсгүй. Гарныхаа хөдөлгөөнд үргэл анхаарал хандуулж бай.

 

 

14. Уух зүйлийг бүү өндөрт барь.

Уух зүйлээ цээжнээс дээш барьж болохгүй. Ямар ч зүйлийг өөрийн зүрхэн талдаа бариад хэрэггүй. Энэ нь хаалттай хөндий байдлыг илтгэдэг.

 

 

15. Нуруугаа чөлөөтэй тэгш байлга.

Ихэнх хүмүүс босоо эсвэл суугаа үедээ нуруугаа цэх байлгах нь олонтой. Гэвч ихэнх тохиолдолд нурууны яс маань хүзүүний ар тал хүртэл үргэлжилдэг болохыг тэр бүр анзаардаггүй. Нурууны яс таны толгойн ар дагз хүртэл үргэлжилсэн байдаг бөгөөд нурууны цэх тэгш байдал нь нурууны ясны зөв өсөлтөд маш чухал юм.

 

 

16. Хаалттай байрлалаар бүү зогс.

Үүнтэй холбогдох жишээг америкийн телевизийн олон ангит кино "Seinfeld”-ээс харж болох юм. Тэрхүү кинон дээр хүмүүс нь хоорондоо маш хачирхалтай бас хаалттай байдлаар ярилцдаг. Сонсогчдынхоо хувийн орон зай руу бүү халд.

 

 

17. Тольд.

Хэрвээ та үргэлж бусадтай сайхан харилцаатай байхыг хүсдэг бол та одооноос тольтой харьцаж эхлэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр толинд та өөрийгөө харснаар бусад хүмүүсийн ч гэсэн биеийн хэлийг харах болно.

 

 

18. Эерэг хандлагыг төлөвшүүл.

Эерэг, нээлттэй, тайван хандлагыг бий болго. Та өөрийн биеийн хэлээ сайжруулж чадна. Гагцхүү байнга хийдэг дадал зуршил болго. Ялангуяа та толгойгоо эгц байлгахыг үнэхээр их хүсч байгаа бол өмнө нь үргэлж доошоо харж явдаг байсан ч гэсэн эгц харж явдаг болно.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.