Рио-2016: Боксын спорт авлигад автжээ

0

ЛОНДОН. /Theguardian/. Дэлхийн спортын зарим удирдах байгууллага санхүүгийн хууль бус үйлдэл хийж, авлигад автаад байгаа тухай мэдээлэл сүүлийн үед газар аваад байгаа билээ. Тэгвэл "Рио-2016” Олимпын наадмын үеэр боксын төрөлд асуудал маргаан дагуулсан олон тулаан болж байгаа нь иймэрхүү хууль бус үйлдлийг нэн даруй засч залруулах хэрэгтэй байгааг харуулж байна.

Спортын хүрээний томоохон албан тушаалтнууд нэр бүхий боксчдыг ялуулахын тулд эрх мэдлээ ашиглан бусад албаны хүмүүстэй хуйвалдаж, шүүлтийн тогтолцоог дур зоргоороо залуурдаж байна.

Нэгэн албан тушаалтан хэлэхдээ, "Рио-2016” наадмын зарим шүүгчид авлига авах нь эргэлзээгүй. Шүүгчид баг бүрдүүлэн аваргын төлөөх тоглолт гэх мэт томоохон тоглолтын өмнө уулзаж, шүүлтийг хэрхэн явуулахаа шийддэг” гэжээ.

Сүүлийн хэдэн Олимп бүгд маргаан булхайтай болсон. Эдгээрээс хамгийн гутамшигтай нь 1988 оны Сөүлийн Олимпын үеэр зохион байгуулагч орны тамирчин Пак Си-хун Америкийн тамирчин Рой Жонс Жуниорийг шүүгчийн шийдвэрээр ялсан нь шуугиан тарьсан билээ.

Олон улсын боксын холбооны /ОУБХ/ дэд ерөнхийлөгч асан Рудель Обрежа 2008 оны Бээжингийн Олимпын үеэр шүүгчийн шийдвэрийг өөрчилсөн хэрэгт мөн сэжиглэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр энэ долоо хоногт ОУБХ-ноос гарсан гэж "Guardian” үзэж байна.

ОУБХ-ны хэвлэлийн төлөөлөгч "Guardian” сонинд ярилцлага өгөхдөө "2015 оны зургадугаар сараас хойш ОУБХ боксын спортын урт хугацааны хөгжлийг хангахын тулд манай бизнесийн болон спортын түншүүдийн шаардлагын дагуу засаглалын томоохон өөрчлөлт хийж байна" гэж мэдэгджээ.

Гэвч нэгэн томоохон албан тушаалтан нэрээ нууцлан "Guardian” сонинд ярилцлага өгөхдөө "Лондоны наадмаас хойш авлигын хэрэг улам боловсронгуй хэлбэрт орж, өргөн хүрээтэй болсон" гэлээ.

Тодруулбал, авлига авсан хүмүүс тоглолтын раунд бүрийн төгсгөлд шүүгчдийг удирдахын тулд гар болон толгойгоороо дохио өгдөг бөгөөд үүний дагуу шүүгчид  аль булангийн тамирчныг ялуулахаа шийдвэрлэдэг байна. Харин энэ аргыг олон тэмцээнд ашигласны дараа хуучирсан тул тэд энэ дохиолцдог хэлбэрийг өөрчилж, томоохон тоглолтын өмнө уулзалт хийдэг болжээ.

"Энэ ажиллагаа маш нууцлаг явагддаг. Зарим тохиолдолд илт мэдрэгддэг бөгөөд ийм бохир явдлыг хараад үнэхээр их уур хүрдэг” гэж нэгэн эх сурвалж хэлэв.

Харин ОУБХ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "дээрх ажлын зорилго нь ил тод, шударга өрсөлдөөний байгууллага болох явдал юм. Спортын дүрмийн дагуу шүүгчдийн гаргасан шийдвэрт ОУБХ оролцоно гэсэн үг биш юм” гэв.

Д.Нямтулга

эх сурвалж: монцамэ.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex