Рио 2016 олимпын наамдын халуухан эрэгтэй тамирчид
Рио 2016 зуны XXXI дүгээр олимпод оролцож буй халуухан эрэгтэй тамирчдыг олон нийтийн санаа бодлоос тулгуурлан нэрлэжээ.
1. Пита Тауфатофуа - Тонга улсын тамирчин. Энэ удаагийн наадамд таеквондогийн төрөлд оролцож байгаа.

2. Нин Зетао - БНХАУ-ын усан сэлэлтийн тамирчин. Тэрээр Рио 2016
олимпын наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлт, 50 метрийн
чөлөөт сэлэлт, 4х100 метрийн чөлөөт сэлэлтэд тус тус оролцож байна.

3. Том Дилэй - Их британий тамирчин. 2012 оны Лондонгийн олимпод усанд шумбалтын төрөлд дөрөвдүгээр байранд орж байжээ.

4. Камилль Лакурт - Францын усан сэлэлтийн тамирчин. Тэрээр энэ удаагийн олимпод эрэгтэй 100 метрийн араар сэлэх төрөлд оролцож байгаа юм.

5. Федрико Грабих - Аргентина улсын усан сэлэлтийн тамирчин. Лондон-2012 олимпын наадамд эрэгтэй 100 метрийн төрөлд наймдугаар байранд бичигдэж байжээ.

6. Эштон Итон – АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин. 2012 оны Лондонгийн олимпын наадмын арван төрөлт спортын аварга.

7. Марсель Нгуен – ХБНГУ-ын гимнастикч. Тэрээр 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт. Германы цэргийн албанд байлдагч байсан.

8. Мэтт Андерсон – АНУ-ын волейболлын шигшээ багийн тоглогч. Маргааш буюу наймдугаар сарын 10-ны 03:00 цагаас Италийн баг тамирчдын эсрэг тоглоно.

9. Жэкоб Далтон – АНУ-ын гимнастикч. Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин.

10. Рики Рубио – Испаний сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин. Мөн тэрээр маргааш буюу наймдугаар сарын 10-ны 02:15 минутад Бразилын шигээ багийн эсрэг тоглолтод тоглоно. 2008 оны Бээжингийн олимпод шигшээ багтаа анх дуудагдан тоглож мөнгөн медаль хүртсэн.

11. Карлос Балдерас – АНУ-ын боксын шигшээ багийн тамирчин. Тэрээр энэ удаагийн олимпод эрэгтэй 60 кг-ийн жинд хүч үзнэ. Өнөөдөр 23:15 цагаас Японы Дайсуке Наримацугийн эсрэг тоглоно.

12. Марсело Черихини – Бразил улсын усан сэлэлтийн тамирчин. 2012 оны Лондонгийн олимпод 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 9-д бичигдэж байсан.

13. Дайя Сэто – Япон улсын усан сэлэлтийн тамирчин. Тэрээр энэ удаагийн олимпоос эрэгтэй 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртээд байна.

14. Алекс Раниери – Итали улсын элсний волейболлын тамирчин. Наймдугаар сарын 11-ний өдрийн 03:030 цагт Бразилын шигшээ багийн эсрэг тоглоно.

15. Фабио Басиле – Итали улсын жудо бөхийн тамирчин. Тэрээр Рио -2016 олимпын наадамд эрэгтэй 60 кг-ийн жудо бөхийн төрөлд алтан медаль хүртээд байгаа билээ.

Э.Нямцоож
Сэтгэгдэл байхгүй байна.