Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж магадгүй ч, ажлын байрыг бол хадгална

0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өчигдөр эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө.

Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт 18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Төсвөө эрүүлжүүлэх, төлбөрийн тэнцлийг тогворжуулах, балансжуулах, хөгжлийн бодлогыг дэмжих зэргийг энэ хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлнэ. Ажлын хэсэг бүрдсэн байгаа. Хөтөлбөрөө, төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна" гэсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засаг, төсөв санхүүгийн байдлыг үнэн бодитоор мэдээлсэн нь багагүй шуугиан тарьсан. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа. Намрын чуулганаас өмнө зарласан ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголтой хамт эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж оруулж ирнэ гэдгээ ч хэлсэн байгаа.

Түүнээс гадна өчигдөр сошиал ертөнцөд "Ерөнхий сайд төрийн албан хаагчдын цалинг бууруулна, цалинг хасна” гэх мэдээлэл хүчээ авч, төрийн албан хаагчдын бухимдлыг багагүй төрүүлээд авсан нь үнэн. Яг "төрийн албан хаагчдын цалинг хасна” гэж хэлсэн үү гэдэг нь бас эргэлзээтэй юм. Зарим нь болохоор тэгж хэлээгүй, хэлсэн гэх хоёр зөрүүтэй мэдээлэл байгаа бол мэдээллийг буруу утгаар нь мушгин гуйвуулж мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өөрсдийнх нь буруу болчихоод байна. Ерөнхий сайд эдийн засгийг хэрхэн сэргээх талаар "Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, төрийн албаны зардлыг багасгаж, ажлын байрыг хадгална” гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл албаны эх сурвалжийн хэлснээр"Төрийн албан хаагчдийн цалинг хасах тухай Ерөнхий сайд огт яриагүй, харин шаардлагатай бол улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулна" гэж хэлснийг мушгин гуйвуулсан бололтой. Харин ч Мэргэжлийн Засгийн газрын хувьд яамд болон агентлагуудад халаа сэлгээг хийхгүй, харин ч төрийн албан хаагчдийн ажлын байрыг хадгалж үлдэнэ гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллаж байгаа юм.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex