Сэхээ орохдоо “1950 оны Америкт” сэржээ
BBC телевизийн нэвтрүүлэгч Вилл Гленнон 2014 оны 10-р сард Вилтсын Марлбород авто замын осолд орж 12 долоо хоногийн турш ухаангүй сэхээнд байсан аж.
Виллын бүх хавирга нь хугарч, уушиг гэмтэж, мөн толгойндоо хүчтэй гэмтэл авсны улмаас ухаангүй олон сар эмнэлэгт хэвтсэн байна.
Эмчилгээний үр дүнд тэрбээр ухаан орсон боловч өөрийгөө 1950 онд байгаа бөгөөд уралдааны машины жолооч хэмээсэн байна.
Түүнийг ухаан ороход эмч нар гурван асуулт асуужээ.
-Чи хаана байна?
-Чи хэдэн онд байна?
-Чи юу хийдэг вэ? Гэсэн асуултыг асуухад тэрбээр уралдааны машины жолооч гэж хариулжээ. Түүнчлэн өөр бусад зохиомол хүмүүсийн тухай ч ярьж байсан боловч өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэхгүй байсан нь гэрийнхэн болоод эмч нарыг гайхшруулжээ.
Тэрбээр энэ талаар дурсахдаа би яагаад өөрийгөө уралдааны жолооч гэсэн тухайгаа мэдэхгүй байна. Магадгүй хэзээ нэгэн цаг хугацаанд байсан дурсамж ч байж мэднэ гэжээ.
1998 оноос хойш Бристолд BBC телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн түүнийг ухаан ороход олон хүн баярлажээ. Учир нь ослын дараа Виллын амьд гарах магадлал тун бага байсан бөгөөд эхнэр Эмили нь хамгаас ихээр санаа зовж нөхрийнхөө төлөө залбирч байсан юм.
Мөн тэрбээр ком-д байхдаа эхнэр нь хажууд нь сууж байгааг мэдэрч чадаж байсан гэнэ. Үүнээс үзэхэд хүн хэдийгээр ухаангүй байх үедээ ч бусдыг мэдэрч чаддаг юм байна гэдгийг Вилл хэлж байгаа юм.
Вилл ухаан орсны дараачаар урьдын амьдралаа санасан байна. Тэрбээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж хөл дээрээ босчээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна.