Сурагч хүү автобус хулгайлжээ

Германы Бавари мужийн Ингольштадт хотын 11 настай сурагч хүү автобусны жолооч болохыг мөрөөддөг бөгөөд жолооны дадлага хийхээр шийдсэн байна. Тэрбээр гадаа гудамжинд хэдэн долоо хоногийн туршид хөдөлгөөнгүй зогссон нэгэн автобусны түлхүүрийг олсон аж. Мань хүн автобусыг онгойлгож суугаад гудамжаар доош уруудан буудал дээр очиж зогссон гэнэ. Зорчигчдыг суулгахаар шийджээ. "Жолооч” эр түүний насыг анзаарах сөхөөгүй байсан гурван ч зорчигчийг зорьсон газар нь хүргэж өгсөн байна.
Эцэс сүүлдээ зорчигчдод жолооч эрийн нас сонирхолтой санагдсан тул тэд цагдаа нарт ханджээ. Мөн жолооны ур чадвар нь жаахан тиймхэн байсан аж. Цагдаа нар автобусыг зогсоогоод хүүг ээжид нь хүлээлгэж өгөв. Азаар энэ аялал хохирол багатайгаар өндөрлөсөн бөгөөд хөдөлгөөнд оролцсон хүү болон бусад хүмүүс бэртэл, гэмтэл аваагүй гэнэ. Гэхдээ автобусанд 1000 орчим еврогийн хохирол учирчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.